”Бяцхан мисс” 10 дахь жилдээ амжилттай зохиогдон явагдаж байна

Авъяаслаг  бяцхан охидын нуугдмал авъяасыг нээн илрүүлэх , тэднийг тайз дэлгэц, урлагийн замд хөтлөх гүүр болох зорилгоор зохион байгуулдаг " Бяцхан мисс" тэмцээн энэ жил арав дахь удаагаа амжилттай зохиогдон явагдаж байна.
Тус тэмцээнд хот, хөдөө орон нутгийн цэцэрлэгүүдээс шалгарсан шилдэг охид оролцож,  авьяас чадвараа сорьдгоороо онцлог юм. Энэ удаагийн тэмцээнд олон төрлийн номинаци багтаж байгаа бөгөөд  ирэх сарын 18-нд “Бяцхан мисс”-ээ шалгаруулна. Сүүлийн шатанд шилдгээр шалгарсан охид маань гала тоглолтод оролцож өөрсдийн авьяас чадвараа үзүүлэхээр бэлдэж байна.

“Бяцхан мисс 2013” тэмцээнийг “Бяцхан мисс” төрийн бус байгууллагаас зохион байгуулдаг бөгөөд хүүхдийн төлөө ажилласан 10 жилийнхээ ойтоогоо ийнхүү золгож байгаа аж. “Бяцхан мисс”-ын оролцогчид маань бусад миссийн тэмцээнүүдтэй нэгэн адилаар өдрийн турш хамт байж бусад хүмүүнлэгийн ажил зэрэг бусад хөтөлбөрүүдийн дагуу тэмцээндээ оролцож байгаа билээ. Өчигдөр нийслэлийн Баянгол дүүргийн эмзэг бүлгийн хүүхдүүдэд өөр өөрсдийн гарын бэлгээ гардуулж, тэдэнтэй өдрийн хугасыг өнгөрөөсөн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
бодь (122.201.18.22) 2013-04-28 22:08:03
бяцхан миссын бүртгэл хэзээ эхэлсэ юм одоо бүртгүүлж болох уу