Лантуун дохио ТББ байгууллага хүний наймааны эсрэг хамтдаа сэдэвт уулзалт хийнэ

Швед улс нь дэлхий дээр Хүний наймааг таслан зогсоож чадсан цөөн улсын нэг  нь Швед улс юм. Talita ТББ нь Швед улсад Хүний наймааны эсрэг үйл ажиллагаа явуулдаг хамгийн том байгууллага аж. Энэхүү байгууллагын салбар нь Монгол улсад дөнгөж байгуулагдаад байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан тус байгууллагын тэргүүн хуульч сэтгэл засалч мэргэжилтэй Josephine Appelquist, сэтгэл засалч эмч Anna Sander нар Монгол улсад хүрэлцэн иржээ.



Энэ сарын 19 өдрийн 14 цагаас Лантуун дохио ТББ-н оффис дээр Talita ТББ-н төлөөлөгчидтэй туршлага солилцох, суралцах уулзалт болох юм байна. Мөн сонирхсон хүн бүрт нээлттэй бөгөөд ижил чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг бусад ТББ оролцохыг уриалж байгаа юм.

Talita-н талаар дэлгэрэнгүйг
http://www.talita.se/en/

Лантуун дохио
https://www.facebook.com/lantuundohio?fref=ts
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.