Охидын шинэ найз "Гүнж"-ийг танилцуулж байна

Хавар цагийн адил хамгийн сайхан дэлбээгээ нээж байгаа охидодоо зориулан www.emegteichuud.mn сайт нь нэгэн шинэ найз танилцуулж байна.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн зөвлөгөө болох бэлгийн замаар дамжих халдвар, бэлгийн харилцаа, үр хөндөлт, жирэмслэлтээс сэргийлэх аргууд, үерхэл нөхөрлөл, хайр дурлал, хүсээгүй жирэмслэлт, бэлгийн хүчирхийлэл гээд охидын маань хамгийн их сэтгэл түгшдэг асуудлуудад тань хариу өгөхөөр “Гүнж төв” охидын буланд бидэнтэй нэгдэж байна.
Өнөөдрөөс эхлээд охид маань өөрт тохиолдсон асуудлаа манай сайтаар дамжуулан “Гүнж төв”-ийн мэргэжлийн баг хамт олонтой хуваалцаж, зөвлөгөө, тусламж авах боломжтой боллоо. Охид маань өөрт тохиолдсон асуудлаа “Охид” буланд байрлаж буй “Охин минь чамд асуудал байна уу” мэдээллийн дор үлдээх эсвэл Гүнжээгийн 50 110 110 утсаар холбогдож зөвлөгөө аваарай.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

