Хурд хамтлаг Өвөр Монгол, Хөх хотод 20 жилийн ойн концертоо тоглоод иржээ

Монголын рок поп урлагийн амьд домог болсон “Хурд” хамтлагийнхан фенүүддээ шинэ хэмнэл болон нэгэн бэлгийг хүргэхээр зэхээд байгаа билээ. Энэ бол 20 жилийн ойдоо зориулан хийх гэж буй тэдний бие даасан тоглолт юм. "Ээждээ", "Аавдаа", "Чи минь байгаа болохоор", "Цэргийн бодол" зэрэг олон сайхан дуугаараа монголчуудын сэтгэлд хоногшсон "Хурд"-ынхан 20 жилийн ойн баяраа фенүүдийнхээ хамт энэ сарын 29, 30-нд тэмдэглэхээр товоо зарлаад байна. Мөн тэд ойдоо зориулан олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа бөгөөд өөрсдийн “Хурд” нэрийн аксессуар болон цамц худалдаанд гаргахаар төлөвлөөд байгаа юм.



Түүнчлэн Хурд хамтлаг 10 сарын 16 нд Өвөр Монголын өмнөд хошуунд 19 нд Хөх Хотод 20 жилийн ойн концертоо тоглож Өвөр Монгол ахан дүүсдээ ая дууны мэндийн цэнхэр хадгаа өргөн бариад иржээ. Тоглолтонд Харанга, Ариунаа, Сэрчмаа, Киви, Sweetymotion зэрэг хамтлаг дуучид хамтран тогложээ.






Хурд хамтлагийн 20 жилийн ойн концерт 11 сарын 29,30 нд UB Palace-д болно. Харин тасалбарыг easyticket.mn сайтаар Онлайнаар борлуулах аж.


Тэдний 20 жилийн ойн бэлгүүд ар араасаа задарсаар...
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
отгоо (202.131.226.243) 2013-10-21 19:54:34
мундаг дуучид шүү гоё тоглолт болох байхаа