Анжелина Жоли, Брэд Питт нар хуримын бэлтгэлийг хүүхдүүд нь хийнэ
Холливудын хамгийн удаан хүлээгдсэн хуримын талаар шинэ мэдээ цацагдлаа. Бараг 10 жил хамт амьдарч байгаа Анжелина Жоли, Брэд Питт нар
хуримандаа бэлдэж эхэлжээ. Гэхдээ тэд өндөр цалинтай мэргэжлийн
хүмүүсийг хөлслөхгүй бөгөөд хурим зохион байгуулах ажлыг хүүхдүүддээ
даатгах гэнэ.

38 настай Анжелина энэ талаар “Хүмүүс” сэтгүүлд ярилцлага өгөхдөө мэдэгджээ. Яг хэзээ хуримлахаа товлоогүй ч хуримын ёслолын дараа тэд даашинз, смокингоо сольж, пейнтбол тоглох буюу Диснейд очиж магадгүй талаар Анжелина ярилаа.

“Эрт орой хэзээ нэгэн цагт бид заавал гэрлэнэ. Бид яарахгүй байгаа, зүгээр л зохимжтой цагаа хүлээж байна. Ажил, хүүхдүүд гээд бүх зүйлийг зохицуулах хэрэгтэй. Бид хуримаа хийх талаар ярилцаж байх үеэр хүүхдүүд ч оролцсон. Бүгд өөрсдийн санал бодлыг хэлж байлаа. Гэхдээ яг эцсийн шийдвэрээ гаргаагүй байгаа” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







