“Sweetymotion” хамтлаг ирэх сард ОХУ-д тоглолтоо хийнэ

“Sweetymotion” хамтлаг ирэх сарын 18-нд ОХУ-ын Улаан-Үд хотын Н. Бестужевийн нэрэмжит драмын театрт тоглоно. Буриадын хэвлэлээр “Монголын супер хамтлаг хөгжмийн зохиолч Чинбаагийн хамт ирнэ.



Энэ хамтлаг Монголд анх удаа англиар “Why” нэртэй цомог гаргаж байсан. Тэд Япон, Хятад, Өмнөд Солонгос, Америкт амжилттай тоглож байлаа. “Sweetymotion” 2001 онд Буриадын “Цагаан сар” уралдаанд түрүүлэн, гран при шагнал хүртэж байсан юм. Чинбаа бол Америкт дэлхийн хэмжээний ододтой хамтран тоглож байсан хүн. “Чингис хаан” киноны хөгжмийг бичсэн алдартай хөгжмийн зохиолч” хэмээн бичжээ.

Сонирхуулахад, “Sweetymotion” хамтлагОХУ-д тоглолт хийхээс гадна 11 дүгээр сарын 19-нд Барууны болон Монголын хөгжмийн талаар лекц уншиж, хичээл заахаар төлөвлөжээ. 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.