Поп дива хатагтай Б.Сарантуяа цахим хаягтай боллоо

Дуучин Б.Сарантуяа цахим ертөнцөд нэгдлээ. Тэрээр өөрийн гэсэн вэб хаяг болох www.sarantuya.mn -ээ нээжээ. Түүний цахим хаяг нь фенүүддээ цаг алдалгүй шинэ мэдээ мэдээлэл, шинэ цомог, уран бүтээлийн мэдээллийг хүргэх гэнэ.



Сараа тун удахгүй Америкт хийх тоглолтын хуваариа цахим хаягаараа дамжуулан нийтэлсэн байна. Мөн түүний цахим хуудсандаа мэдээлсэнээр аравдугаар сарын 26-29-нд Америкт “Unforgettable evening” буюу “Сэтгэл догдлуулсан үдэш” аялан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.  Тэрээр Америк дахь Монголчуудын холбооны  урилгаар энэ сарын 26-нд Лос Анжелос, 27-нд Сан Франциско, 28-нд Вашингтон ДиСи, 29-нд Чикаго хотноо тоглохоор болсон байна.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.