“Miss deaf Mongolia 2012” тэмцээн болно
Монголын сонсголын бэрхшээлтэй иргэдийн үндэсний холбоо, “Сэтгэлийн дэм” сан хамтран зохион байгуулах “Miss deaf Mongolia 2012” тэмцээн энэ сарын 26-д УДЭТ-т болно.
Энэхүү тэмцээнийг сонсголын бэрхшээлтэй охид бүсгүйчүүдийн дунд жил бүр зохион байгуулдаг юм. Өмнөх жилүүдийн тэмцээнээс ялгаатай нь энэ удаад хөдөө орон нутгийн оролцогчдыг түлхүү хамруулахаар болжээ.
Тэмцээний ялагч нь АНУ-ын Лас Вегаст болдог олон улсын гоо бүсгүйчүүдийн “Miss deaf International” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцдог.
Өнгөрсөн оны “Miss deaf Mongolia 2011” наадмын тэргүүн байрт шалгарсан мисс М.Батчимэг нь АНУ-ын Лас Вегаст зохиогдсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож "Азийн сайхан бүсгүй"- гээр шалгарч байсан ажээ. Тэрээр одоо Шилмэл загварын ордны дизайнеруудын холбоонд ажилладаг байна.







