Секс хийснийхээ дараа харамсахгүйн тулд...

Гаднаасаа сайхан харагддаг ч дотносох үед дэндүү таагүй мэдрэмж төрүүлдэг залуу амьдралд цөөнгүй. Тиймээс бүсгүй та секс хийсэндээ харамсахгүйн тулд дараах эрчүүдээс болгоомжлоорой. 

Олсон дээгүүр явагч


 Ийм эрийн хувьд секс маш болгоомжтой, чигээрээ явж байж тавихааихэвчлэн өөрөө мэдрэх нарийхан олс мэт санагдана. Хажуу тийш өчүүхэн ч хазайхыг тэрээр хүсэхгүй. “Энд илээч” гэх бүсгүйн ганц удаагийн хүсэлт түүнийг хөдөлгөөнгүй болгож орхино. Бүсгүй түүнийг таван удаа гуйсны эцэст “оршил” хийх аядна. Ингэхдээ ямар ч санаачлагагүй, хөхний товчны орчим хүрсэн болоод бушуухан “нөгөөхөө” хийхийг яарна. Хамтрагчийнхаа бэлэн болсон эсэхийг ч хайхрахгүй.

Акробатчин


 Эдгээр эрчүүдэд дор хаяж долоон удаа байрлалаа сольж хийхгүй бол секс амжилтгүй болох мэт санагдана. Тэрээр хамтрагчийнх нь өвдөлтөөс ёолох дуу, баруун хөлөө зүүн чихнийх нь хажууд тавих бие бялдрын боломжгүй байдал, бүсгүйн нүдэнд илрэх айдас гэх мэт нь ямар ч хүндэтгэх шалтгаан болохгүй. Акробатчин эдгээр дохиог огтхон ч анзаарахгүй, өөрийнхөөрөө л зүтгэнэ.



Жонглерчин

Ийм эр нэгэн зэрэг хэдэн үйлдэл хийх ба эдгээрийн нэг нь секс байна. Хүүхнүүдийн дунд сексийн үед хамтрагчдаа Line Age тоглоомын шинэ үед хэрхэн хүрэх талаар өөрийн төлөвлөгөөг ярьсан нэгэн эрийн тухай онигоо ам дамждаг. Бас нэгэн “юлий цезарь” бүсгүйгээ яг тавих гэж байхад нь математикийн тэгшитгэл бодохыг хүссэн яриа байдаг. Ийм жонглерчин эр бүсгүйн дотор оршин, хөдөлгөөнөө ч сааруулахгүйгээр утсаар ярьж чадна.

Тамирчин


Энэ төрлийн эрчүүдийн дэргэд Гиннесийн номны рекорд юу ч биш. Ийм эрийн хувьд секс ердөө л хөлс урсгасан, амжилтын араас хөөцөлдсөн спортын дасгал болж хувирна. Тэрээр өмнө нь дөрөв дараалан тавьсан бол энэ удаа таваас доош яасан ч болохгүй гэж үзнэ. Тамирчин эр олон тавьдаг хүүхэнтэй учирч байсан бол чамайг түүний амжилтанд хүрэхээс нааш огт чөлөөлөхгүй.


Үзэгч 

Энэ төрлийн эр чамд анхаарлаа хандуулсны шанд секс хийх ёстой гэж үзнэ. Тэр сэтгэл татам бус байсан ч түүнтэй сексдэх нь чамд хязгааргүй тааламжтай байгаа гэдэгт өөрөө итгэнэ. Иймээс болж буй процессийг хөндлөнгөөс ажиглан, өөрийгөө бахадсан байдлаар харах атлаа хамтрагчаа бараг анзаарахгүй. Техникийн хувьд бол “үзэгч” ердөө л гуалин дүнз гэсэн үг. Тэгсэн атлаа “ямар байсан, би сайн байсан уу?” гэж асуух маш дуртай.

Илбэчин

Эдгээр эрчүүд үзүүлбэр үзүүлж, рекламдахдаа гаргуун. Тэд өөрийгөө дөвийлгөн магтаж, чамайг үнэхээр “хошгируулж” чадна. Тэдэнтэй секс хийхдээ болгоомжтой байхгүй бол маш осолтой. Бэлгэвчтэй эхэлсэн атлаа дуусахад байхгүй байх жишээний. Гар, хурууны хөдөлгөөн бол үзэгдэж харагданаа гэж байхгүй, ялангуяа араас байрлалд бүр аюултай.

Амьтан
Хамгийн аймшгийн төрөл. Энэ төрлийн эр секс бол зөвхөн түүний хэрэгцээг хангах үүрэгтэй, хамтрагч бол зүгээр л хэрчим мах гэж үзнэ.Түүнээс хайр халамж, энхрийлэл хүсэх нь утгагүй зүйл, тэр тэртэй тэргүй “хүний хэлийг” ойлгохгүй. Түүнтэй сексдэх нь жинхэнээсээ аймшигтай. Чамайг гэмтээж ч болзошгүй. Тэд ихэвчлэн согтуу, хөөрлийн байдалтай байх тул анзаарах ч үгүй. Тэд бэлгэвч хэрэглэхээс татгалзан, чамаас аман болон аналь секс шаардана. Гэсэн атлаа хувийн ариун цэврийн талаар мэдээж нойл, амьтан учраас. Тэд хэзээ ч юугаа ч угааж цэвэрлэдэггүй. Ийм төрлийн эрчүүдээс болж өгвөл холуур явах хэрэгтэй. Учир нь тэд хэзээ ч судаггүй.

Эдгээр бүх төрлийн эрчүүд амьдрал дээр байдаг бөгөөд, өөрсдөө харин үүнийгээ мэддэггүй нь даанч харамсалтай. Бүсгүй та секс хийснийхээ дараа харамсахгүйн тулд эдгээр төрлийн эрчүүдээс болгоомжлоорой.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
зочин (103.26.194.91) 2014-01-11 22:10:26
Sex хийж үзээгүй байж шууд хараад л акробатчин бна гэж яаж мэддэгийн