Шинэ туфль сексээс ч илүү бүсгүй хүний сэрлийг хөдөлгөдөг

Эрдэмтдийн явуулсан судалгаанаас үзэхэд 5 эмэгтэй тутмын нэг нь амраг залуу бус шинэ туфли сэрлийг нь өдөөдөг гэж хариулжээ. 

Тэр бүү хэл нөхөртэй 6 эмэгтэй тутмын 1 нь “Хэрэв надаас нөхөр эсвэл шинэ туфли хоёрын аль нэгийг сонгох вэ гэж асуувал би туфльтэйгээ үлдэнэ” гэсэн байна. Эмэгтэйчүүдийн 25% нь хөл өвдөж байсан ч өндөр өсгийтөө өмссөөр л байдгийн шалтгаан энэ дээ. 

Эмэгтэйчүүдийн 82% нь алдартай брэндийн дуураймлыг авахаас буцахгүй  гэж мэдэгдсэн байна. “ShoeBuy” сайтаар үйлчлүүлдэг эмэгтэйчүүдийн тал хувь нь шинэ гутлынхаа жинхэнэ үнийг хэлдэггүй, нуудаг гэдгээ хүлээжээ. Ингэхэд дундаж америк эмэгтэй 17 өндөр өсгийттэй байдаг ч зөвхөн 3-ыг тогтмол өмсдөг аж.

35-44 насны 1000 эмэгтэйгээс асуулга авахад тал хувь нь “Хүнийг өмссөн гутлаар дүгнэдэг. Гутлын үнэ ханшаас хамаарч, эерэг сөрөг ханддаг” гэсэн байна. 

Домогт Мэрилин Монро “Бүсгүй хүнд зөв туфли өгвөл тэр бүх дэлхийг эзэлж чадна” гэж хэлсэн байдаг. Харин “Их хотын секс” киноны Кэрри Брэдшоу “Би хүмүүсийг мэдэхгүй байж болно, харин гутлыг сайн мэддэг” гэжээ. Дашрамд дурдахад, алдарт дизайнер Кристиан Лубутен “Эмэгтэй хүн цүнх үүрсэн ч болно, гэхдээ гутал л түүнийг илэрхийлдэг” гэжээ.   Сонирхолтой нь, өндөр өсгийтийг анх 1500-аад оны орчим эрчүүдэд зориулан бүтээжээ. Морь унахад дөрөө мултрахгүй гэж тэр.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.