”Сүнсний баяр” буюу Halloween-ы нүүр будалтууд
Манай улсад энэхүү баярыг сүүлийн жилүүдэд өргөн хүрээнд тэмдэглэх болсон билээ. Залуус ч идэвхтэй оролцож, хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татдаг болжээ. Энэ үгний утгыг мэдэхгүй атлаа тэмдэглэх сонирхолтой залуус олон байдаг нь нууц биш юм.
“Halloween” буюу “All Hallow even” гэдэг нь бүх зүйлийг сайн сайхан байлгах, билгэшээх үдэш гэсэн утгатай. Шашин талаас зарим хүмүүс “Тахилын өдөр” ч гэж тайлбарладаг юм билээ. Нутаг нутгийн ойлголтоор өөр утга агуулдаг байх жишээтэй. Манай улсад бол “Хүн айлгах үдэш” гэсэн ойлголттой байна.

Halloween-ий баярын түүх бусад бүх л баяраас ялгаатай нь зуу зуун жилийн өмнөөс үүдэлтэй. Бүр 2000 жилийн өмнөөс католик шашны зан үйлээс үүссэн гэдэг. Жил болгоны 10 дугаар сарын 31-ныг дэлхийн зарим улс Halloween-ий баярын өдөр гэж тэмдэглэдэг. Заримдаа Halloween-ий баярыг "Үхэгсдийн өдөр" ч гэж нэрлэдэг.
Энэ баярын нэр Halloween гэдэг үг нь Ирландын Hallow Еen гэсэн үгнээс үүсэлтэй бөгөөд Тахилгын өмнөх зан үйл буюу "Тахилгын өмнөх шөнө" гэсэн утгатай юм байна. Эрт үеэс энэ өдөр диваажинд байгаа бүх сахиусан тэнгэрүүд үзэгддэг гэж үздэгээс үхэгсдэд зориулан мөргөл уншиж, өргөл өргөдөг байжээ. Канад, Ирланд, Их Британи, АНУ зэрэг өрнийн орнуудад ихэвчлэн тэмдэглэдэг.

Энэ өдөр өвөг дээдсийн сүнсийг гэртээ тахиж, харин муу сүнснүүдийг гэрт орохыг хориглодог гэнэ. Харин тэднийг ийнхүү хорихын тулд баг, хувцас өмсдөг заншилтай. Үүний зорилго нь хүмүүс аймшгийн хувцас өмсч, муу сүнснүүдийн хорлолд өртөхгүй байх явдал ажээ. Шотландад муу сүнснүүд нь цагаан баг зүүж, нүүрээ далдалсан эрэгтэй хүний дүрд хувилан энэ ертөнцөд ирдэг хэмээн итгэдэг байна. Энэ баярын үеэр мөн ургац хураан, мал нядалгаа явуулж өвлийн хүнсээ базаадаг билээ. Түүдэг гал асааж, галын наадам хийх нь энэ баярын томоохон хэсэг байв. Энэ түлсэн галруу нядалсан малынхаа ясыг хийж шатаадаг уламжлалтай.
Харин залуучуудын хувьд энэ өдөр бие биедээ бэлэг өгөх, аймшигт дүрд хувиран бусдыг айлгадаг өдөр болон хувирсан байна. Уг баяртай холбоотой бэлэг тэмдгийн шинжтэй уламжлал нь манжинг зүсэж хэлбэр гаргаад, дотор нь лаа байрлуулснаар сүнснүүдийг ариутгадаг ажээ. Ийнхүү бэлтгэсэн манжингаа цонхон дээр тавьж, муу сүнснүүдийг хөөдөг байна. Харин хулууг зүсэж хэрэглэх явдал нь Хойд Америкаас гаралтай бөгөөд учир нь хулуу нь илүү том төдийгүй зүсэж янзлахад амар байдаг. Харин Халлувины баяраар хүмүүс үндэсний хувцас, Готик болон аймшгийн зохиолуудаас санаа авч ямар нэг дүрд хувилдаг.

Мөн гэр орноо янз бүрийн зүйлсээр чимэглэдэг. Ихэнх сэдэв нь үхэл, чөтгөр шулам, ид шид, далдын хүч, үлгэр домгийн мангас зэрэг аймшгийн агуулгатай байдаг. Хүмүүсийн хувилдаг уламжлалт дүрүүд нь сүнс, эмгэн шулам, арга яс, цус сорогч, хүн чоно, сарьсан багваахай, аалз болон хар муур зэрэг болно. Уг баярын үндсэн өнгө нь харанхуйн хар болон түүдэг гал, намрын навч, хулууны өнгө болох улбар шар өнгүүд юм.
Харин тун удахгүй болох Сүнсний баяраар хэрхэн нүүрээ будаа мэдэхгүй байгаа бүсгүйчүүддээ нүүрээ хэрхэн будах санааг толилуулъя.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bolor-erdene
(202.179.6.185)
2013-10-24 19:01:38
ene bol hamgiin gaihaltai bag bna
0
0
0
Хариулах