Америкийн хамгийн том агентлаг Ха Чи Вон-ыг сонголоо

Солонгосын нэрт жүжигчин Ха Чи Вон (35) Холливүүдийн кинонд тоглохоор  болжээ. Ингэснээр тэрээр Солонгос жүжигчдийн дундаас Америкийн кино зах зээлд нэвтэрсэн 6 дахь жүжигчин болох бөгөөд одоогоор гол дүрд нь тоглож байгаа  MBC телевизийн олон ангит киногоо дуусгаад  Холливүүд рүү мордох болно гэжээ.

Жүжигчин Ха Чи Вонтой гэрээ байгуулсан “United Talent Agency”  нь  Harrison Ford  , Celine Dion ,  Anthony Hopkins зэрэг алдартай жүжигчид, дуучдыг багтаасан Америкийн хамгийн том агентлаг ба  Солонгос жүжигчдээс хамгийн түрүүнд жүжигчин Ха Чи Воныг сонгож гэрээ байгуулсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
panda (103.26.194.51) 2013-10-25 17:24:45
gaihaltai bishirmeer bas ataarhmaar