Бурханы бэлэг


Эмэгтэйчүүд бид жирэмсэн болсон үедээ хүүхдээ авахуулна, эсвэл хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна гэж ярьдаг. Бүсгүй та уужуу ухаанаар дахиад нэг бодоод үз. Энэ хорвоо дэлхий дээр хүн хүнээр л дутдаг.  Бурхны бэлгийг та голоод хэрэггүй. Одоо биш ч гэсэн бид эмэгтэй хүн тул хэзээ нэгэн цагт хүүхэдтэй болж л таарна. Харин тэр үед хүсэхэд хаясна гэгчээр таны хэвлийд байхад гомдоогоод явуулсан үр тань хичнээн хүсээд ч таньд эргэн ирэхгүй байх вий. Хэвлийдээ бүрэлдэж байхад нь ганц удаа л авахуулна гэж бодох төдий д л тэр бяцхан амьтан гомддог.

Эхийн сэтгэл санаа үрд шууд л нөлөөлдөг. Бид юу гэж боддог билээ дээ, дөнгөж бүрэлдэж байгаа зүрх нь ч цохилоогүй гар хөл нь биелээгүй гэж боддог атал үгүй юм байна. Тийм аймшигтай муухай зүйл бодож өөрт нь бэлэг болоод ирж байхад авахуулна ална гээд бодох төдийд л тэр бяцхан ариун амьтан гомддог байх нь байна шүү дээ. Тиймээс охид бүсгүйчүүд минь ухаантай, хариуцлагатай байж амьдралдаа засаж болохгүй алдааг бүү гаргаарай!

Б. Агиймаа

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.