Төрсөн өдрийн мэнд хүргэе Katy Perry!
Холливудын хамгийн дур булаам бүсгүйчүүдийн нэг дуучин Кейти Перригийн төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрбээр 29 нас хүрч байгаа ажээ.


Кейти Перри твиттер хуудсаараа дамжуулан “Төрсөн өдөр минь өнөөдөр тохиож байна. Ээ бурхан минь нэг л өглөө босоод ирсэн чинь 29 настай бүсгүй болчихлоо. Би эмэгтэй хүний хамгийн төгс насан дээрээ ирсэндээ тун баяртай байна” гэжээ.
Харин түүний менежер “Энэ жил Кейтигийн амжилтаар дүүрэн төрсөн өдөр байлаа. Түүний шинэхэн цомог хоёрхон хоногийн дотор 100 мянган хувь борлогдож, сүүлд гаргасан “Roar” дуу нь хит чатуудаар найман долоо хоногийн турш тэргүүлж байна. Тэр дуучин болсноосоо хойш хэзээ ч ийм их амжилттайгаар төрсөн өдрөө угтаж байгаагүй” гэжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







