“Монгол Костюмс” төв ”Этно-Фэйшн” загварын шоу хийнэ

“Монгол Костюмс” төв 10 жилийн ойдоо зориулан "Этно-Фэйшн" загварын шоу хийхээр болжээ.Тус шоу ирэх арваннэгдүгээр сарын 4-нд 17.00 цагт Улсын драмын эрдмийн театрт ганцхан удаа болох аж.


Уг шоунд Франц улсын нийслэл Парис хотноо байрлах ЮНЕСКО-н төв байранд өнгөрсөн жил тоглосон "Монгол хувцасны нууц товчоо" театрчилсан тоглолтоо хүргэхээр төлөвлөжээ. Энэхүү загварын театрчилсан тоглолтондоо зориулан тэд Хүннүгийн коллекциос гадна эртний улсуудын зориулж хийсэн Сяньби, Түрэг болон Богд хаан, Дондогдулам хатан, Сүхбаатар жанжин, Бодоо Данзан гээд 12 коллекци буюу 150-иад хувцасны шинэ загварыг бүтээсэн байна.







Дашрамд дурьдахад эдгээр загварууддаа судалгааны материал ашиглан дизайнеруудын уран сэтгэлгээ, гоёмсог шийдлийг тусган хийснээрээ онцлог ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.