Зураач Я.Оюунчимэг үзэсгэлэнгээ гаргана
Монголын алдартай зураачдын нэг болох Ядамсүрэнгийн Оюунчимэгийн шинэ
уран бүтээлийн бие даасан үзэсгэлэн нээгдэх гэж байна. Тэрээр “Viva
city”-д байрлах “Цагаан дариум” уран зургийн галерейн шинэ салбарт ирэх
сарын 2-нд 16.00 цагаас өөрийн бие даасан шинэ уран бүтээлийн үзэсгэлэнг
гаргахаар зэхээд байна.

Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Я.Оюунчимэгийн уран бүтээлийн гол сэдэв нь эмэгтэйчүүдийн хөрөг зураг юм. Олон алдартай эмэгтэйчүүдийн хөргийг мөнхөлсөн түүний бүтээлүүд дундаас Ардын жүжигчин Ю.Оюун, Ардын жүжигчин А.Долгор нарын хөрөг ихээхэн сонирхол татдаг. Зураач эдгээр хөргийг бүтээхдээ Зууны манлай бүжигчин Ю.Оюуныг “Хунт нуур” бүжгэн жүжигтэй, А.Долгорыг “Бодлын цагаан хун”, Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэгийн хөргийг “Зүүдний говь” дуутай нь хослуулан зурсан байдаг юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.