Дэлхийн хамгийн хүчирхэг өнгөт арьст эмэгтэйчүүд

“Forbes Mongolia” сэтгүүл дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйг нэрлэсэн билээ. Тус жагсаалтад багтсан өнгөт арьст эмэгтэйчүүдийг танилцуулж байна. Тус жагсаалтад шинээр багтсан Фолоруншо Алакижа нь Нигерийн тэрбумтан, бизнес эрхлэгч бөгөөд "Famfa Oil"-ийг үүсгэн байгуулагчдын нэг, Нигерийн томоохон газрын тосны хайгуул, олборлолтын компанийн хувьцаа эзэмшигч юм. Энэ жил түүний хамтаар Америкийн ток шоуны хөтлөгч Опра Уинфри, дуучин Бейонсе болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, улс төр, бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй эмэгтэйчүүд тус жагсаалтад багтжээ.

8. Мишель Обама, Тэргүүн хатагтай, АНУ
14. Опра Уинфри, Ток шоуны хөтлөгч, АНУ
17. Бейонсе Ноулз, Дуучин, АНУ
22. Урсула Бурнс, “Xerox” компанийн гүйцэтгэх захирал, АНУ
40. Жойс Банда, Ерөнхийлөгч асан, Малави
44. Нгози Оконжо-Ивейла, Сангийн сайд, Нигери
45. Эртарин Казин, “Дэлхийн Хүнсний Хөтөлбөр”-ийн гүйцэтгэх захирал, АНУ
64. Росалин Брүвер, “Sam’s Club”-ийн гүйцэтгэх захирал
70. Элен Жонсон-Серлиф, Ерөнхийлөгч, Либери
78. Эллен Гейль, “CARE”-ийн Ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал, АНУ
88. Риза Лавиззо-Мурей, “Robert Wood Johnson” сангийн ерөнхийлөгч, гүйцэтгэх захирал
96. Фолоруншо Алакижа, Бизнес эрхлэгч, Нигери

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.