”Girls Generation” охидын хамтлаг Youtube Music Awards-ийн “Оны шилдэг видео” шагналыг хүртлээ
Youtube Music Awards-ийн шагнал гардуулах ёслол Нью-Йорк хотноо болж өнгөрлөө.
Уг шагнал гардуулах ёслолд оны шилдэг видео, оны хамгийн их хандалт
авсан видео, оны хамгийн хурдан их хандалт авсан видео гэх зэрэг
зургаан номинациар шагналын эздийг тодруулжээ. Энэ жилийн шилдэг
дуучнаар Эминем шалгарсан бол номинацид Майли Сайрус,
Леди Гага, Жастин Бибер зэрэг алдартай дуучид өрсөлдсөн байна. Харин уг шагналыг Өмнөд Солонгосын Girls” Generation охидын
хамтлаг “I Got A Boy” дуугаараа хүртжээ.

Өнгөрсөн жил энэ шагналыг мөн л Солонгос дуучин реппэр "Psy" авч байжээ. Ингээд тэдний шагнал авч байгаа бичлэгийг хүргэж байна.




Өнгөрсөн жил энэ шагналыг мөн л Солонгос дуучин реппэр "Psy" авч байжээ. Ингээд тэдний шагнал авч байгаа бичлэгийг хүргэж байна.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.


