Дуучин Адель Францын алдарт “L’Oreal” косметикийн компаний гэрээнээс татгалзжээ

Францын алдарт “L’Oreal” косметикийн компани олон саяын гэрээгээрээ дуртай Холливудын од бүсгүйчүүдээ урхидан, нүүр царайгаа болгодог билээ. Өмнө нь дуучин Женнифер Лопез, жүжигчин Эва Лонгория, Пенелопе Круз нар тус брэндийг сурталчилан, нүүр царай нь болж байсан.



Харин энэ удаад тус брэнд Британийн дуучин Аделийг нүүр царайгаа болгон, жилийн 12 сая фунтийн гэрээ байгуулах санал тавьсан ч татгалзсан хариу авчээ. Энэ байдал нь Францын алдарт “L’Oreal” косметикийн компанийг гайхширхад хүргэжээ.



Өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн яригдсан тус гэрээнд гарын үсэг зурах талаар дуучин бүсгүйг олон хүн ятгасан ч зөвшөөрүүлж чадаагүй аж. Нийт орлого нь 35 сая фунтээр хэмжигддэг Адель чухам яагаад энэ их мөнгөнөөс татгалзах болсон нь тодорхойгүй байгаа юм.


 
Түүнчлэн Британийн дуучин Адел нэгэн ярилцлагадаа хаа сайгүй зарагдаж байдаг бараа бүтээгдэхүүн дээр нэрээ бичүүлдэг оддыг шүүмжилж, би ямар нэгэн брэнд дээр нэрээ бичүүлэхийг хүсэхгүй байна хэмээн ярьсан удаатай аж.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.