Дэлхийн мисс Меган Ян Лондоны төв цэцэрлэгт залбирал үйлджээ


“Дэлхийн мисс 2013” тэмцээнд Филиппин улсаас төлөөлөн оролцож, титмийн эзэн болсон Меган Ян ард түмнийхээ төлөө залбирчээ.

Меган Ян хүмүүнлэгийн ажлын хүрээнд Лондонд ажиллаж байгаа юм. Хаян хар салхины улмаас 10 мянган иргэн амиа алдаж, олон мянган хүүхэд эмэгтэйчүүд хүнд нөхцөлд амьдарч байгаад энхийн элч Меган Ян залбирал үйлдсэн байна.


Лондоны төв цэцэрлэгт залбирал үйлдсэн Меган Ян “Миний сэтгэл зүрхэнд маш их уйтгар гуниг нуугдаж байна. Би Филиппин хүн учраас надад их хэцүү байна. Эх орныхоо төлөө хийх ганц зүйл минь чин сэтгэлээсээ залбирах. Уучлаарай, миний ард түмэн. Би өөр юугаар ч туслаж чадахгүй байгаад, уучлаарай” гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.