Австрийн босоо ятгачин Тина Зердин манай улсад дахин зочилно

Өнгөрсөн жил Монгол, Австрийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой болж өнгөрсөн билээ. Айлчлалын хүрээнд Венийн консерваторийн багш, босоо ятгачин Тина Зердин манай улсад ирж  “Хунт нуур” балет, “Тоска” дуурьт босоо ятгын гоцлол тоглож байсан юм. 

Харин энэ удаад Венийн консерваторийн багш, босоо ятгачин Тина Зердин манай улсад дахин зочилж, энэ сарын 21-нд Дуурь бүжгийн эрдмийн театрт дэлхийд алдартай аязуудыг эгшиглүүлэх гэж байна. Гэвч тоглолтынхоо хөтөлбөрийг хараахан боловсруулж амжаагүй байгаа гэнэ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.