Хятадын хоёр дахь эмэгтэй сансарт нислээ
Хоёр дахь эмэгтэй нисгэгч сансарт хөөрөхийн өмнөх өдөр “Би сансрын орчин дахь микро таталцахуйн хүчний зарим физикийн туршилтыг батлах болно. Бид бүгд л дэлхийн нүүр царайг судалж буй сурагчид. Тэгэхээр энэ хугацаа миний хувьд суралцах асар их боломж” гэж байв.

Багийн командлагч Ниегийн
хувьд “People"s Liberation Army Air Force”-ын хошууч бөгөөд хоёр дахь удаа
сансарт нисч байгаа аж. Үүнээс өмнө 2005 онд Shenzhou-6-аар сансарт нисч байв.
Өдгөө 48 настай командлагч Ние “Энэ бол нэр төрийн хэрэг. Гэхдээ үүний хажуугаар
миний мөрөн дээр асар их үүрэг, хариуцлага оногдож байна. Энэ удаагийн пуужин
миний өмнө нь сансарт ниссэн Shenzhou-6-тай харьцуулахад илүү урт, чадлыг нь
сорьсон, тэр чинээгээрээ эрсдэл өндөртэй юм” гэв.
Энэ удаагийн сансарт нисч буй пуужин нь “Shenzhou-10”-ынх бөгөөд сансарт аялуулах Хятадын хамгийн сүүлийн дэвшилтэт алхмын нэг юм. Сансрын хөлөг хөөрснөөс есөн минутын дараа л багийн капсуль пуужингийн дээд хэсгээс салах юм байна. Хятад бол сансар огторгуйн дөрөвдэгч хүчин бүхий томоохон нисэх баг бүрэлдэхүүнтэй улс юм.







