Монголд анх удаа “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолт болно

“Монгол Циркийн Хөгжлийн Төв” ТББ дэлхийд алдартай “CIRCUS ON ICE” буюу Мөсөн циркийн тоглолтыг Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулах гэж байна. Уг тоглолт Монголын үзэгчид, хүүхэд багачуудын шинэ жилийн баярт зориулан тоглогдох гэнэ.

Монголд анх удаа тоглох гэж буй “Мөсөн Цирк Монголд” нэртэй шоу ирэх сарын 7-ноос АСА циркэд тоглогдох ажээ.

Түүнчлэн мөсөн циркийн тоглолт ажлын өдрүүдэд 19.00 цагаас, амралтын өдрүүдэд 11:00, 15:00, 19:00 цагаас тоглогдох аж. Тасалбарын үнэ суудлынхаа байршилаас хамаараад 10.000, 15.000, 20.000 төгрөг бөгөөд vip суудлын тасалбар 30.000 төгрөгийн үнэтэй юм байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.