Viсtoria’s Secret 18 каратын алт, 52 каратын бадмаараг шигтгээтэй хөхөвчний загвараа толилууллаа

Viсtoria’s Secret компани жил бүр Нью-Йоркт болдог гала шоуныхоо өмнө үнэт эдлэл шигтгэсэн хөхөвчний загвар толилуулдаг уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил тус компани "Mouawad" хэмээх үнэт эдлэлийн брэндтэй хамтран 10 сая долларын үнэ бүхий Fantasy bra нэртэй хөхөвчний загварыг толилуулжээ. Уг хөхөвчийг 18 каратын алт, 52 каратын бадмаараг шигтгээтэй, нийтдээ 4200 ширхэг үнэт чулуугаар бүтээжээ.



Энэхүү үнэт эдлэлээс бүрдсэн хөхөвчний шинэ загварыг сурталчлах хүсэлтийг супермодель Кэндис Свейнполд тавьсан байна. Харин загвар өмсөгч Кэндис Свэйнполд дотуур хувцасыг өмсүүлэхээр ирэхдээ хоёр бие хамгаалагчаар харгалзуулан авчирсны дээр элдэв сэв суулгахгүйн тулд  гартаа заавал бээлий хийж өмсөхийг шаарджээ.


 
Түүнчлэн Виктория Секретийнхэн дээрх үнэт эдлэлийн брэндтэй хамтран үнэт эдлэлээр хийсэн тансаг чамин дотуур хувцас цөөнгүй удаа хийж байсан юм. Тухайлбал, 2000 онд загвар өмсөгч Жизель Бундхенийн өмсч, олон нийтэд танилцуулсан дотуур хувцас 15 сая ам.долларынх байснаар одоо хүртэл рекорд тогтоосоор байгаа ажээ.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.