28-р цэцэрлэгийн эрхлэгч Т. Сарантуяа “Гэртээ эдлэх боломжгүй эрхийг нь цэцэрлэг дээр нь ч болтугай бий болгож өгөхсөн”

Хүүхэд бүхэн эрүүл аюулгүй орчинд амьдран, сурч хүмүүжих эрхээр хангагдах ёстой. Гэтэл зарим тал дээр энэ эрх зөрчигдөөд байх шиг... Улаанбатар хотын хэмжээнд нийт 24 цагийн үйл ажиллагаа явуулдаг зургаан цэцэрлэг байдаг. Түүнээс Хан-Уул дүүрэгт гурав нь үйл ажилагаагаа явуулж байна. Бидний сонгосон 28-р цэцэрлэг бол нэн ядуу, хагас бүтэн өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдийг авч, сурган хүмүүжүүлдэгээрээ онцлог юм. Ингээд "Гэрэлт ирээдүй" сайн үйлсийн аяныхаа хүрээнд тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сарантуяатай хийсэн ярилцлагыг та бүхэндээ хүргэе!
Сайн байна уу? Та өөрийгөө манай уншигчдад танилцуулаач
Намайг Тогтохбаярын Сарантуяа гэдэг.1993 онд цэцэрлэгийн багшийн коллежийг багш мэргэжилээр төгссөн. 2011 онд Монгол улсын боловсролын их сургуульд Боловсролын удирдлагын магистер зэрэг хамгаалсан. Боловсролын байгуулагад 20 жил ажиллаж байгаа. Сүүлийн хоёр жил энэ цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байна
Цэцэрлэгийнхээ тухайд, хэдэн оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж байна вэ?
1993 оноос хойш 1-16-р хорооны амьжиргааны баталгаажих төвшингөөс доогуур, нэн ядуу, хагас бүтэн өнчин, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн хүүхдүүдийг авч, сургуулийн өмнөх насны боловсролыг олгож, халамжийн цэцэрлэг нэртэйгээр одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Манай цэцэрлэгийн онцлог гэвэл 24 цагийн үйл ажиллагаагаар хүүхдээ хүмүүжүүлдэг. Нэг дахь өдрийн өглөө хүүхдүүдээ хүлээн аваад, 3 дахьд эргэлт ирж, 5 дахь өдөр эцэг эхчүүдэд нь хүлээлгэн өгдөг.
Эцэг эхчүүдийн талаар судлаад үзэхэд амжиргааны баталгаажих төвшингөөс доогуур амьдралтай хүмүүс байдаг. Яагаад ийм байр суурь эзэлж байна вэ гэхлээр ихэнх нь ажилгүй.Тиймээс ар гэрээ тэжээх боломжгүй. Харин ажиллаж буй хүмүүсийг судлахад ихэнх нь үйлчлэгч, цэвэрлэгч хийдэг, зам цэвэрлэдэг, нүүрс зардаг, арай гайгүй ажилтайд нь наймаа худалдаа эрхэлдэг хүмүүс орж байгаа юм. Эдгээр хүмүүс маань авч буй багахан цалингаа хувцсандаа хоолондоо яаж зохицуулъя гэхээс хүүхэддээ хүссэн тоглоом, хувцасыг нь аваад өгөх боломж байдаггүй.Тиймээс бид цэцэрлэг дээр нь л хүүхдийг эрүүл, аюулгүй, цэвэр орчинд өсгөж хүмүүжүүлэхийг зорьдог.
24 цагийн цэцэрлэг бусад цэцэрлэгүүдээс ялгагдах гол онцлогууд нь юу вэ?
Ийм цэцэрлэгт явж буй хүүхдүүд харьцангуй биеэ даасан, хүүхэд эзэмших ёстой гар угаах, шүдээ угаах, хувцаслах гэх мэт энгийн дадал хэвшлийг маш сайн эзэмшсэн байдаг. Өөрийгөө бусдад илэрхийлэх чадвар сайтай байдгаараа онцлогтой.

Улсаас төсөвт мөнгө суудаггүй гэсэн. Хүүхдийн хөгжил боловсролд зарцуулж буй мөнгийг хаанаас олдог вэ? Ямар нэгэн төсөл хэрэгжүүлэгчтэй хамтран ажилладаг уу?
Төсөвт хүүхдийн эрүүл ахуй, аюулгүй орчинд шаардлагатай мөнгө тусгагддаггүй. Тиймээс бид нилээдгүй олон газар хандаж үзсэн. 2012 оноос 2013 он хүртэл "Японы хүүхдийг ивээх сан"-гаас "Хүүхдэд ээлтэй цэцэрлэг" төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслөөр багшийн хөгжлийн төв гэдэг зүйлийг маш сайн шийдэж өгсөн. Сандал ширээгээр хангаж өгсөн. 680 мянган төгрөгний үнэтэй номыг бид бүхэнд хандивласан. Тус номнууд нь зөвхөн хүүхдэд бус багш ажилчид мөн эцэг эхчүүдэд зориулагдсан байсан.Тиймээс бид энэхүү номыг хэрхэн хүртээх талаар нилээдгүй ярилцсаны эцэст эцэг эхчүүдээр гарын үсэг зуруулан, буцаад тоо ёсоор нь хүлээлгэн өгөх журмаар гэрээр өгдөг болсон. Уул уурхайн компаниуд туслая дэмжье гэж их ирдэг. Амлалт өгөөд, зураг аваад л явна. Гэхдээ ихэнх нь эргэж холбоо барьдаггүй.
Танай цэцэрлэгт нийт хичнээн хүүхэд суралцдаг вэ? Мөн багш ажилчид хэр хүрэлцээтэй вэ?
100 хүүхдийн хүчин чадалтай, 34 багш ажилчидтай одоогоор 4 бүлгийн 160 гаруй хүүхэд суралцаж байна. 24-ийн үйл ажиллагаатай учраас 8 багш өглөө орой ээлжилдэг. 12 туслах ээлжээр явж байна.
Зөвхөн танай багт харъяа хүүхдүүдээ авдаг уу? эсвэл эмзэг өрхийн өөр хүүхэд орох боломжтой юу?
4 бүлэг дээр 2,3,4,5 настай хүүхдүүдийг авдаг. Манайх 3 дугаар хороонд байрладаг. Гэхдээ энэ хорооны биш Хан-Уул дүүргийн 1-16-р хорооны амжиргааны түвшин доогуур нэн ядуу өрхийн хүүхдүүдийг авдаг. Нийт судалгаагаар Хан-Уул дүүргийн 1-17-р хороонд 2790 нэн ядуу амьдралтай хүүхдүүд байгаа юм. Түүнээс бид 170-иад хүүхдийг нь л авч, хүмүүжүүлж байна.
Улаанбаатар хотын хэмжээнд 24-ийн цэцэрлэг хэд байдаг вэ? Танайх юугаараа онцлог вэ?Хотын хэмжээнд 24-ийн зургаан цэцэрлэг байдаг гэж судалгаанд байдаг. Хан-Уул дүүргийн хэмжээнд 3 байдаг. Манай цэцэрлэг ядуу, ар гэр нь асуудалтай өрхийн хүүхдүүдийг авдаг. Ихэнх нь асран хамгаалагчгүй өвөө эмээ дээрээ байдаг хүүхдүүд байгаа юм. Манайд хүүхдээ өгье гэсэн олон хүмүүс байдаг. Сүүлийн үед залуу хүмүүс орж ирж байгааг нь харахад ихэнх нь ажил хийе, хүүхэд харах хүн байхгүй гэсэн шалтгаанаар ханддаг.
Орж ирээд ажиглаж байхад унтлагын өрөө нь модон шалтай, хүүхэд оймстойгоо явахад жиндэмээр санагдлаа. Гэрт ч хүүхдийг ийм шалан дээр явуулдаггүй шүү дээ. Танайд тулгамдаж байгаа ямар асуудлууд байна вэ?
Төсөвт анги танхим тохижуулах, засах мөнгө суудаггүй. Эцэг эхээс хандивын тусламж авъя гэхээр өөрсдийнхөө ар гэрийг яая гэж байгаа хүмүүст ингэх ямар ч боломж байдаггүй.Амьдрал нь нэн ядуу учраас илүүчлэх ямар ч боломж байдаггүй. Тиймээс манай цэцэрлэгт шаардлагатай зүйл нилээдгүй олон байна. 80 жилийн түүхтэй учраас барилгын хувьд маш муудсан, суулт өгсөн, мөөгөнцөртэй. Унтлагын өрөөнд дулаан дрож байхгүй.Хүүхдүүд орой үдэш унтахдаа хөл нүцгэн яваад даарна.
24 цагийн үйл ажиллагаатай учраас хоолны ширээ, хүүхдийн суудаг сандал зэрэг нь байнга элэгдэл хорогдолтой байдаг. Сургалт хүмүүжлийн ажил явуулахад модон сандал ширээнүүд нь ихэнх нь эвдэрч хугараар, засаж тогтоосоор байгаад одоо дахин засварлах боломжгүй болсон байна. Сургалтын тавиур байддаггүй. Орой унтахаас өмнө бид хүүхдэд хүүхэлдэй, хүүхдийн нэвтрүүлэг үзүүлдэг. Ээж аав, гэрээсээ хол байгаа хүүхдүүдэд сонирхолтой зүйлийг нь үзүүлж, хамт тоглож, эзгүй орон зайг нь нөхөх хэрэгтэй байдаг. Гэтэл хуучны ганцхан зурагттай.
Гаднаасаа харахад өнгө будагтай, шинэхэн мэт харагдаж байна. Гэтэл дотор нь ороод үзээд явахаар арай өөр мэдрэмж төрж байна. Та ямар нэгэн албан байгууллага, компаниудад туслах санал тавьж үзсэн үү?
Тиймээ санал тавьж үзсэн. Мөн өөрсдөө ч гэсэн туслая дэмжье гээд зураг аваад, үзээд, ярилцаад явдаг. Гэхдээ ихэнх нь эргэж холбоо барьдаггүй. Гэхдээ сайхан сэтгэлээр тусалж байсан хүвь хүн, албан байгууллага ч мөн байдаг.

Эцэг эх, хүүхдүүдийг хамарсан үйл ажиллагаа хэр зохион байгуулдаг вэ?
Өмнө нь тухайн жилийн төлөвлөгөөг зөвхөн багш, ажилчид гаргадаг байсан. Харин энэ жилээс эцэг эхчүүдтэй хамтран санаа бодлыг нь сонссоны үндсэн дээр гаргадаг болсон. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдээ ямар орчинд, юу идэж юу хэрэглэж байгаад илүү анхаарлаа хандуулан идэвхтэй байх болов уу гэж бодсон.
Ингээд анги болгоноос 4 хүн цуглуулаад 16 хүний бүрэлдэхүүнтэй эцэг эхийн зөвлөл бий болгосон. Жил бүр хүүхдийн хөгжил, эцэг эхийн оролцоо сэдэвт уулзалтыг зохион байгуулдаг.
Ярилцсанд баярлалаа. Монголын гэрэлт ирээдүй болсон бяцхан үрсэд маань сайхан сэтгэлээр олон хүн туслана гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье!
Та бүхэнд ч гэсэн маш их баярлалаа. Бусдын төлөө хийж байгаа сайхан бүхэн буцаад өөрт нь ирдэг юм. Энэ бяцхан хүүхдүүдээс л Монголын ирээдүй харагдана. Тиймээс тэдэндээ гэртээ ч эдлэж чадахгүй байгаа эрхийг нь цэцэрлэг дээр нь бүрдүүлж өгцгөөе гэж уриалмаар байна.
“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяны үргэлжлэх хугацаа 2013.11.08 - 2013.12.08 юм.
Аянд нэгдэж хандив туслалцаа үзүүлэх хүмүүсийн бүртгэл явагдаж байна.
Аяныг зохион байгуулагчтай холбогдох:
Хаяг: УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn
Event-д нэгдэх хаяг: https://www.facebook.com/events/157550374454943/
E-mail: info@emegteichuud.mn
Утас: 9988-2222, 7007-2222
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bolor-erdene
(202.126.89.143)
2015-09-29 09:57:09
sain uils delgereh boltugai ajliin amjilt husiy
0
0
0
Хариулах
torbold
(180.149.78.26)
2015-02-08 23:26:05
yostoi sain vil ajilgaatai ym
0
0
0
Хариулах
(112.72.13.196)
2014-01-16 20:06:02
teneg aygai bnlee
0
0
0
Хариулах
zochin
(103.26.194.7)
2013-11-21 19:50:02
28r tsetserlegiin uil ajillagaatai taniltslaa Iim tsetserleguuddee toroos ontsgoilon anhaarch togloom ed hogshil tsagaan hereglel sandal shiree bodlogoor avch ogmoor ym baina aa sanaliig demjij bainaa emzeg ailiin huuhduudiig surgan humuujuulj baigaa tus tsetserlegiin erhlegch hamt olon bagsh nar edgeer huuhdin toloo chin seteglesee ajillaj baigaad gunee talarhaj baina aa Eniig unshsan olon ulsiin bolon dotoodiin tom companiud ene tsetserlegiig demjij baga ch gesen handiv orgoogorei Amjilt husie
0
0
0
Хариулах
jagaa
(78.250.75.200)
2013-11-21 05:11:12
ali 1989 ond namaig xumuujij bxiin 24 tsagiin uil ajillagaatai bsiinzurgiig ni xarsan chin goy bnabugdeere ene aynd idevxtei oroltsotsgooy xumuusee gej urialj bna
0
0
0
Хариулах
jagaa
(78.250.75.200)
2013-11-21 05:10:38
ali 1989 ond namaig xumuujij bxiin 24 tsagiin uil ajillagaatai bsiinzurgiig ni xarsan chin goy bnabugdeere ene aynd idevxtei oroltsotsgooy xumuusee gej urialj bna
0
0
0
Хариулах
(99.149.198.51)
2013-11-19 02:10:40
sots niigemiin yed 24 tsagiin ajillagaatai ysli tsetserlegyyd ih bsanmon l hyreltsee myytai hyyhed harah hyngyi geed l sanal bolood l ali boloh ylsaas anhaarj nemeh bodlogo barij bsanodoo bol bgyi ehyn am maani osoj bnatsetsetleg ysliyd ih gheregteiajjillaj bgaag ni demjeedsnineer nemj baigyylaad bolovson hychoind ni anhaarah tsag bol hediinee bolood bnaEne tsetserlegiin ajilchiderhlegch nart talarhaj bnaYag ym hiij bgaa hynd demjleg ih myy irdeg gedegiin jishee ni ene bgyi yuAmijirgaani tovshin doogyyr ydyynen yadyy hymyys hyyhdee tsetserleg yslid ogch bolohgyihyyhdyyd ni tend bj bolohgyi ym shig nartsan hymyys anhaaraldaa avaamanai ylsiin amidraliin tyvshin doogyyr hymyys mash ondor hyvitai bgaag yug ni nyydag ym veesvel ene tootsoo sydalgaa hydlaa yvagdaad bna yyodoo bol dyndaj amidraltai gej bgyi byr doogyyr
dyndaas doosh amidraltai hymyys ih bolood bna sh deetegeed l ediin zasgiin yzyylelt tiim ondor hyvitai geed l garaad bna gej ih hyrlaas garaad bdaggetel ene osoj bgaa ediin
0
0
0
Хариулах
sain uils
(202.179.20.236)
2013-11-16 12:03:15
tanai hamt olond bas bayrlaj bn iim nylh amitad tusaly geed setgel gargan sain uilsiin ayn zohioj bgad tsaashdiin ajild n amjiltiig husey
Tuw aimagt orshin suudag negen busguigees
0
0
0
Хариулах
sain uils
(202.179.20.236)
2013-11-16 12:01:40
iwii ene nylh amitad saihan tohijuulaad ugchuul bayrlah l bhdaa neeree l manaid barag iim shal shiree sandaltai tsetserleg howor shuu dee ydaj eej aaw n amidraliin bolomjgui ym bolhoor yaj mungu huraahaw dee bi tanai aynd negdej bga uil ajillagagaa ehelheer helerei dorwitoi medeelel hiigeerei bi nzuddaa bas helsen minii huuhduudees ylgaa yu bhaw eh hunii huwid emzeglej bn ger orondoo huns hoolgui tsetserleg deeree bh durtai gedgiig unshaad ih uruwdluu ewii ewii tiim nylh amitad saihan gazartaa l horgodoj harih durgui bdag bh manai mongolchuud saihan setgeltei bolhoor olon hun tusalnaa bi itgej bn
0
0
0
Хариулах
zochin
(77.56.148.119)
2013-11-16 01:15:06
shiree sandaln solimoor yumiim olon huuhed untdag shunu agaar oruulj bgaarai huuhded mash heregtei
0
0
0
Хариулах
Tsogzoo
(103.9.90.251)
2013-11-16 00:39:25
ter shireenuud ni arai l bishee huiten haragdj bn uur amisgal ni
0
0
0
Хариулах
Zochin
(103.9.90.251)
2013-11-15 21:44:21
Bas hetsuu l yumdaatuslah yumsan
0
0
0
Хариулах







