“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аянд Д.Индра найзуудын хамт, Н.Цогсүрэн нар нэгдэж тоглоом, телевиз бэлэглэлээ

Сэтгүүлчид нийгмийн хөгжлийн төлөө ТББ-ын дэргэдэх Emegteichuud.mn сайтын хамт олон “Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор санаачлан хэрэгжүүлж байгаа билээ.



Аяны хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүрэгт 24 цагаар үйл ажиллагаагаа явуулдаг “Халамжийн цэцэрлэг” болох улсын тэргүүний 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийг шинээр тохижуулж өгөхөөр зорьсон юм.



Аянд маань "Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны тэргүүн" Н.Цогсүрэн нэгдэж бяцхан хүүхдүүдэд тоглоом бэлэглэлээ.




Мөн Дашбалбарын Индра найзуудын хамт хүүхдүүдэд тоглоом, хүүхэлдэйн кино үзэх  лед телевиз, витамин бэлэглэлээ.















“Гэрэлт Ирээдүй” сайн үйлсийн аяныг дэмжиж Хүүхдийн Ертөнцөд Өнгө нэмсэн:

-Монголын боловсролын ахмад удирдах ажилтны холбооны тэргүүн Н.Цогсүрэн
-Дашбалбарын Индра
-Б.Алимаа
-Б.Сэлэнгэ
-Д. Отгонтөгс
-Б.Болормаа
-Э.Эрдэнэцацрал
-А.Хишигжаргал
-Э. Мөрөөдөл
-С.Отгонтуяа
-Б.Солонго
-Заяа
-Самбуу
-Ч.Ууганбаяр
нартаа Emegteichuud.mn сайтын хамт олон, 28-р цэцэрлэгийн сурган хүмүүжүүлэгч багш нар, бяцхан хүүхдүүд бид чин сэтгэлээсээ талархаж байгаа илэрхийлж байна. Зам мөр нь үргэлж дардан байхыг ерөөе. САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

“Гэрэлт ирээдүй” сайн үйлсийн аяныг "Хүүхдийн ертөнцөд Өнгө нэмье" уриан дор үргэлжилж  байна. Бидний дараагийн зорилтот ажил 28-р цэцэрлэгийн бага бүлгийн ангийн 2 өрөөг иж бүрэн дрожоор бүрэх юм.
Бидэнтэй нэгдэж анги тохижуулалтын ажилд гар бие оролцох хүсэлтэй хүмүүс холбогдоно уу...

Аяныг зохион байгуулагчтай холбогдох:

Хаяг:   УБ хот, СБД 1-р хороо 42-1 тоот Emegteichuud.mn

Event-д нэгдэх хаяг: https://www.facebook.com/events/157550374454943/

E-mail: info@emegteichuud.mn

Утас: 9988-2222, 7007-2222

Дараагийн гэрэлт мэдээгээр эргэн уулзая.


Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.