Чингис хотын анхны хүүд хоёр өрөө байр бэлэглэнэ

Өчигдөр буюу шинийн 16-ны Балжиннямтай билэгт сайн өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан хотыг Чингис хот нэршилтэй болгосон түүхэн үйл явдал тохиосон билээ. Харин үүнтэй холбоотойгоор Өндөрхааныг Чингис хот болгон өөрчилснөөс хойш төрсөн анхны хүүхдэд 2 өрөө байр бэлэглэхээр болжээ. Тэгвэл Чингис хотын анхны хүүг Бэрх тосгоны иргэн 37 настай Гомбын Батжаргал /4500 гр хүү/ төрүүлсэн байна.


Чингис хотын анхны ууган иргэнд УИХ-ын гишүүд, аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, шинэ хотын ууган иргэн гэдэг утгаар бэлэгшээн 2 өрөө шинэ байр бэлэглэхээр болсон юм. Мөн Хас, ХААН банк шинэ хотын ууган иргэнд хадгаламж нээж өглөө.

Түүнлэн хүүгийн аав Г.Отгонбат Бэрх тосгоны ЕБС-ийн сургуулийн нийгмийн ажилтан хийдэг бөгөөд хоёр охинтой ажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
bayarmaa (103.10.22.66) 2013-11-19 12:26:46
ymar aztai ger bul be bayar hurgie