Дуучин Г.Эрдэнэтунгалаг шинэ өнгө төрх, шинэ мэдрэмж төрүүлэх мөчүүд ойртсоор...

Дуучин Г.Эрдэнэтунгалаг ирэх 12 дугаар сарын 1-нд “Best of Erdentungalag” нэртэй тоглолтоо хийх гэж байна. Тэрээр 2003 онд “Ханьсахын жаргал” хэмээх анхны уран бүтээлээ СТА, дуучин Т.Батсайхантай хамтран дуулж олны хүртээл болгосноос хойш “Бодолд өнжсөн хайр”, “Цахилж яваа гөрөөс” киноны дуу “Дуулж л явахаас даа”, “Хайрлаарай”, “Зангаараа амраг” гээд олон хит дууг тайзнаа эгшиглүүлэн, хэдийнээ арван жилийг үджээ. Энэ удаагийн тоглолт нь 10 жилийн ойн хүрээнд  үзэгч фенүүддээ барьж буй бэлэг юм.



Энэхүү тоглолтоороо шинэ өнгө аяс, шинэ дүр төрх, шинэ хэмнэлтэйгээр үзэгчидтэй уулзахаар төлөвлөжээ. Учир нь түүний хувьд фитнес дасгал сургуулилтаар гадаад дүр төрхөндөө нилээн өөрчлөлт хийснээс гадна олон олон гэнэтийн бэлгийг тоглолтынхоо найруулганд оруулж байгаа гэнэ. Харин “Best of Erdentungalag” тоглолт ирэх 12 дугаар сарын 1-нд “UB Palace”-ын концертын танхимд ердөө ганцхан удаа тоглогдоно.



Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
өүэү (112.72.13.0) 2013-11-20 19:53:38
жүжиг