Гоё сайхан харагдаж болох ч эрүүл мэнддээ хор нөлөөтэй зүйл аль болох битгий хэрэглээрэй!

Сүүлийн үед охид бүсгүйчүүд хиймэл сормуус суулгах, линз зүүх болсон эрүүл мэндийн хувьд тийм ч таатай зүйл биш гэдэгт уншигч та санал нэг байгаа гэж бодож байна. Энэ нь хэдийгээр тухайн үед гоё сайхан харагдаж болох ч эрүүл мэнддээ хор нөлөөтэй зүйл болж байгаа гэдгийг тэр бүр мэдэхгүй байх талтай. Иймд линз болон хиймэл сормуусны хор уршгийг танилцуулж байна.




Нүдний линз
• Нүдний бохирдол линзэнд наалдсанаар линзийг дахин зүүхэд нүдний улайлт үүсдэг байна.

• Линзийг заасан хугацаанаас хэтрүүлэн зүүвэл нүдний торлог бүрхэвчинд хүчилтөрөгч дутагдаж, нүд бүрэлзэж хавдах шинж тэмдэг илэрч торлог бүрхэвч гэмтэж, зурагдаж болох талтай.

• Зовхины үрэвсэлтэй болох магадлалтай. Энэ нь зовхины дотор доод хэсэгт үрэвссэн жижиг жижиг гүвдрүүнүүд үүсэхийг хэлнэ. Үрэвссэн зовхитой нүдэнд линз зүүхэд өвддөг.

• Нүдний хуурайшил бол контакт линз зүүдэг бүсгүйчүүдэд түгээмэл тохиолддог. Эмгэг нь нүдэнд хангалттай нулимс байхгүй болсноос хуурайшиж, ямар нэг юм торсон мэт мэдрэмж төрөх, халуу оргих, улайх шинж тэмдгүүд илэрдэг байна.

• Зарим хүн линзний харшилтай байдаг. Линзийг зүүмэгц нүд огцом улайж байвал харшилтай байгаагийн шинж юм.

• Линзээ зүүхээсээ өмнө үргэлж гараа угааж занш. Мөн линзнээсээ хамаараад, тасралтгүй зүүж болох хугацаанаас хэтрүүлж болохгүй. Линзнийхээ савыг гурваас зургаан cap тутамд нэг удаа сольж байгаарай.

Сормуус суулгах:
• Суулгасан хиймэл сормуус унахдаа терелх сормуусыг шингэрүүлдэг байна.

• Сормуус суулгахаас нэг долоо хоно-гийн өмнө болон, суулгаснаас хойшхи хоёр долоо хоногийн хугацаанд аспирин болон ямар нэг цус шингэлдэг эм ууж болохгүй.

• Суулгаснаас хойш хэд хоног загатнаж болно.

• Суулгасан сормуус бохирдсон тохиолдолд нүдэнд муугаар нөлөөлдөг.

• Зовхи хэлбэрээ алдаж, гадагшаа эсвэл дотогшоо эргэснээр сормуусыг нүдний алим руу оруулдаг.

• Сормуус суулгасан үедээ нүдээ байнга нухвал суулгасан үсний байр солигдож, эмх замбараагүй болж болох талтай.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.