Женнифер Лопез дэлхийн фанатуудыг огшитол дууллаа

Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн "Бразил 2014” өчигдөр нээлтээ хийсэн билээ. Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүлд дуу “We Are One (Ole Ola)” дууг Пит бул, Бразилын дуучин Клауди Лейте, Женнифер Лопез нар хамтдаа дуулж хөлбөмбөгийн фанатуудыг бишрүүлэн огшуулсан юм.



Хоёрхон хоногийн өмнө Бразил улсын Санпауло хотод зохиогдсон нээлтийн үйл ажиллагаанд дуучин Женнифер Лопез оролцохоос татгалзаж байгаагаа мэдэгдээд байсан. FIFA буюу хөлбөмбөгийн холбооноос мэдэгдэл хийсэн бөгөөд “продакшинтай холбоотой асуудлаар сүлд дуу дуулах уран бүтээлчдийн нэг Женнифер нээлтийн үйл ажиллагаанд оролцохгүй болсон” гэдгийг мэдэгдэл хүртэл хийсэн. Гэтэл дуучин Женнифер Лопез өчигдрийн арга хэмжээн дээр ямар ч татгалзах шалтгаангүй хүрэлцэн ирж дууллаа.



Энэ нь үзэгч фенүүдэд нь гэнэтийн бэлэг байсан юм. Түүнчлэн Бразилын дуучин Клауди Лейте цэнхэр өнгийн даашинз, Женнифер Лопез ногоон өнгийн даашинз өмсөж хоорондоо нэлээн ширүүн тэмцэл өрнүүлсэн бололтой. Магадгүй Лопезийн оролцохгүй гэсэн шийдвэр Бразилын дуучин бүсгүйгээс болсон байж мэдэх юм.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Unshigch (90.130.226.115) 2014-06-13 13:59:04
Pitbull yu we tr tsamtsiig omdon dotroo yuun surhii chihdiin neeh muuhai gaj donton shg haragddag bn shd kk nogo 2 n bol tasarhai bh shg bn oo