Сувилагч мэргэжилтэй мисс олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ

Өнгөрсөн долоо хоногт "USA Miss 2016" болсон билээ. Энэхүү тэмцээний авьяаслаг мисс шалгаруулах үеэр Колорадогийн мисс Кэлли Жонсон гоёмсог даашинз өмсөж дуулж, бүжиглэхийн оронд өөрийн мэргэжил болох сувилагч хүний эрхэм нандин зүйлийг нулимс дуслуулан ярьж, олон сая хүмүүсийг зүрх сэтгэлийг хөдөлгөсөн байна.



Тэрээр сувилагчийн хувцасаа өмсөн тайзнаа гарч, өндөр настай өвчнүүдээ хэрхэн асарч байгаа монолог үзүүлж, яагаад сувилагч хэмээх мэргэжлийг сонгох болсон тухайгаа ярьсан юм. Кэлли Жонсон нь Колорадо -2015 тэмцээний тэргүүн мисс юм. 2015 онд "Grand View" их сургуулийг бакалавр зэрэгтэй сувилагчийн ангийг төгссөн бөгөөд одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа юм байна. 


Түүний тайзнаа үзүүлсэн монологийг эндээс үзнэ үү? 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.