М.У.Э гишүүн зураач Б.Түвшин ”Эмэгтэй хүн сэтгэлийн гоо сайхнаа гэрэлтүүлж байж илүү дур булаам харагддаг”
Бид энэ удаагийн ярилцлагын буландаа зураач Базаррагчаагийн Түвшинг урьлаа. Бүсгүй хүний гоо үзэсгэлэнг бийрийн үзүүрээр өнгө ялган урласан “Эрхэмсэг” нэртэй бие даасан үзэсгэлэнгээ гаргаж байсныг уншигч бүсгүйчүүд маань санаж байгаа байх. Тэрээр 2000 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг дүүргэж, 2002-2003 онд үйлдвэрлэл Урлалын Сургуульд чимэглэх уран зургийн багш, 2004 оноос чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд 2009 онд МУЭ гишүүн болжээ.

Ингээд уншигч та Зураач Б.Түвшингийн эмэгтэй хүний гоо сайхан, ялдам дүр төрх, тайван, эрхэмсэг байдлыг харуулсан зотон болон хуурай пастелиар урласан бүтээлүүд болон сонирхолтой ярилцлагыг хүлээн авна уу.
Танд энэ өдрийн мэнд хүргье. Анх хэдэн оноос уран зураг зурж эхэлсэн бэ?
Хүүхэд байхаасаа л зурдаг байлаа. Ялангуяа баримал их барина. Тэр үед сонирхол төдий байсан. Гэтэл нэг л мэдэхнээ зураач болсон байна. Би өөрийгөө саяхнаас л зураач гэж бусдад хэлдэг болсон. Жинхэнэ зураач болохын тулд цаг хугацаа шаардлагатай гэж би боддог.
Уран зурагтай яаж холбогдсон бэ? Гэр бүл тань нөлөөлсөн үү?
Гэр бүл минь нөлөөлсөн. Манайх зураачийн удамтай. Манай өндөр өвөг бурханч хүн байсан. Тэр үед шашны нөлөөлөл их, өрнөдийн урлаг орж ирээгүй байсан үе л дээ. Тиймээс гарын уртай хүмүүс сүм хийд дээр шавилж суугаад бурхан зурдаг байсан. Тариатын хүрээнд суудаг нилээн нэртэй хүн байлаа. Манай өвөө модны мужаа хийдэг байсан харин манай аав одоо өөр ажил хийдэг ч залуу байхдаа зурдаг байсан. Тиймээс өөрөө их сонирхолтой байсан учраас бидэнд олон зүйлийг зааж сургасан л даа.

Эмэгтэй хүний натур зургийн талаар яриач?
Бүх л зураачид натур зурдаг. Дүрслэх урлагийн сургуульд сурч байгаа хүн бүр натур зурна. Би гэхэд сүүлийн төгсөх жилүүддээ дандаа натур зурдаг байсан л даа. Натур зурах нарин ажил. Цаг, хурд шаардсан. Сүүдрийг өөрчлөгдхөөс нь өмнө зурах ёстой. Натур зуруулж байгаа хүн тэвчээртэй байх хэрэгтэй. Нэг байрлалаараа удаан байх нь чилээд хэцүү байдаг. Ер нь натур зурна гэдэг ганцхан зураачийн ажил биш хамтын ажиллагаа шаарддаг. Зуруулж байгаа хүн нь хичээхгүй байвал болж өгдөггүй. Мөн тэвчээрээс гадна нүцгэн зуруулах зориг хэрэгтэй байдаг.
Нэг натур зурахад хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?
Бүтээлээсээ шалтгаална л даа. 3,4 хоног болно.

Натураа хэрхэн олдог вэ?
Эхний удаад найз нөхөд, хамаатан садангийн хүмүүсээ зурж байсан. Одоо манайхан натурыг урлаг талаас нь их ойлгодог болсон байна. Тиймээс зарим хүмүүс урлагт өөрийгөө мөнхлөх, залуу насаа гоо үзэсгэлэнгээ үлдээх мэдрэмжтэй болсон байна.
Эмэгтэй хүний натурыг зурж байх яг тэр мөчид ямар мэдрэмж төрдөг вэ?
Эмэгтэй хүнийг хувцастай, нүцгэн, нимгэн хувцастай гээд олон янзаар зурдаг. Ер нь эмэгтэй, эрэгтэй хүнийг зурах ялгаагүй байдаг. Учир нь ажлаа хийж байгаа учраас... Харагдаж байгаа тэр гоо сайханыг бушуухан буулгаж авна гэдэг хамгийн чухал. Цаг хугацаатай уралдаж хийдэг зүйл. Гэрэл жаахан өөрчлөгдөхөд сүүдэр дагаад өөрчлөгдөнө шүү дээ. Байгаль дээр натур зурахад маш хурдан буулгаж авах хэрэгтэй болдог. Энэ бол сайхан мэдрэмж, үгээр хэлэмгүй сайхан зүйл. Үүний талаар ярьвал их дэлгэрэнгүй зүйл болох байх.

Хийж байгаа зүйлдээ төвлөрч уусхаараа яаж зурах вэ, хаана нь ямар өнгө хэрэгтэй байна, бүх зүйл төсөөлөгдөж эхэлдэг. Яг тэр агшиныг хурдан буулгаж авах гэж их яардаг. Тиймээс өөр зүйлд саатардаггүй. Нэг л мэдэхэд цаг маш хурдан өнгөрчихсөн байдаг юм. Ийм сайхныг мэдэрхийг тулд бас цаг хугацаа шаардалагатай байдаг.
Ямарваа нэг мэргэжил гарт ороод хялбархан мэт санагддаг. Харин уран бүтээл гарт орохоос гадна түүнийхээ сайхныг мэдрэнэ гэдэг хамгийн гайхалтай зүйл. Тиймээс уран бүтээлчид хамаг зүйлээ зориулдаг. Бие өвдсөн ч зурсаар, өлслөө гээд зурахаа больдоггүй юм шүү дээ. Уран бүтээлчид олон зүйлийг золиж зургаа зурдаг.
Анхныхаа натурыг зурах үед ямар мэдрэмж төрж байсан бэ?
Оюутан байхдаа зурж байлаа. Удаан хугацаанд суралцсаны эцэст натур зурах болсон учир хурдхан л зурж үзэх юмсан гэж бодож байсан. Харин зуруулж байсан оюутан охин маань жаахан сандарсан байж магадгүй.

Таны зургийг хүн үзээд юу ойлгож аваасай гэж боддог вэ?
Би бодит зургууд зурдаг учир хэн ч хараад өөр өөрийнхөөрөө уншхад ойлгомжтой байдаг. Тухайн үзэж байгаа хүнд таатай сайхан мэдрэмж төрүүлэх нь чухал. Гэхдээ би тодорхой нэг зүйл хийчихээд чи заавал ингэж ойлгох ёстой гэх нь өрөөсгөл зүйл. Хүн уран зургийг хараад сайн сайхан зүйл, гэрэл гэгээтэй байдлыг мэдэрч байвал уран бүтээлч хүний зорилго юм. Жишээ нь сэтгэл тавгүй явсан хүн сайхан үзэсгэлэн үзсэний дараа сэтгэл нь онгойгоод тайвширч байвал тухайн зурсан хүний бусдад өгч байгаа үр өгөөж нь юм даа.
Романтик сэтгэлгээтэй бүсгүйчүүд зохиолч, зураач хүмүүсд их дурладаг. Магадгүй уран бүтээлд нь дурладаг юм болов уу?
Тэгэлгүй яахав. Эмэгтэй хүн маш их сэтгэл хөдлөлтэй. Тиймээс өөрийг нь зурж байгаа зураачийн сэтгэл хөдлөл болон өөрийнх нь уран бүтээл тухайн хүнд таалагдаж болно. Зориг гаргасаныхаа үр шимийг дараа нь үзэх нь илүү дурлуулдаг байх. Их бахдам сайхан мэдрэмж тухайн хүнд төрдөг.

Натур зуруулсны дараа хүмүүс зургаа хэрхэн хүлээж авдаг вэ?
Янз бүр. Ихэнхдээ талархлын үг байнга хэлдэг. Баярлалаа, тун сайхан болсон байна гээд л... Гэхдээ натур зуруулж байгаа эмэгтэйчүүд маш их зориг гаргадаг. Ингэж зуруулсаныг минь тэр харвал яана аа гээд л түмэн бодол тээдэг. Гэхдээ уран бүтээл болоод гарсаны дараа бодож байснаас шал өөр зүйл мэдрэгддэг юм. Нэг ёсондоо маш их зориг гаргаж зуруулсан бүтээлээ дараа нь харах тухайн хүнд маш их урам зориг өгдөг байх гэж би боддог.

Хувь хүнийхээ бус уран бүтээлч хүний хувьд эмэгтэй хүний гоо сайхны талаар юу гэж боддог вэ?
Муухай эмэгтэй хүн гэж байхгүй. Тэд бүгд гоо сайхантай. Зүсний гоо сайхан, биений гоо сайхан, сэтгэлийн гоо сайхан нэг өөр. Гоо сайхан гэхээр гуалиг биетэй, дэрвэлзсэн алаг нүдтэй байх ёстой гэж бодох хүн цөөнгүй. Эмэгтэй хүн гэдэг өөрөө гоо сайхантай. Сэтгэлийн гоо сайхнаа мэдрээд асааж, гэрэлтүүлээд хүмүүсд таниулж чадвал тэр хүнээс өөр сайхан, дур булаам хүн байхгүй. Уран бүтээлдээ ч гэсэн үүнийг тусгахыг хичээдэг. Хүмүүс ингэж ярьдаг " Би нас ахисан байна, зурууллаа гээд энэ охид шиг сайхан харагдахгүй" гэж ярьдаг. Гаднаасаа сайхан харагдах нь гол биш. Түүний дотор гоо сайхныг илэрхийлэн гаргах нь чухал юм. Тиймээс бүсгүйчүүд минь өөрийнхөө гадаад төрхөнд санаа зоволгүй дотор гоо сайхнаа асаа, гэрэлтүүл.
Бидэнтэй ярилцсанд танд баярлалаа. Таны цаашдын уран бүтээлд тань өндөр амжилт хүсье.
Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.