Маргааш ”Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа болно

Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Монголын шилдэг эмч нарыг шалгаруулах "АЛТАН ЧАГНУУР" ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа 3-р сарын 30-ны өдрийн 13.00 цагт МҮЭСТО-нд болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Эрүүл мэндийн яам, Нийслэлийн эрүүл мэндийн газар хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн хүндэтгэлийн ёслолд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа, ЭМЯ-ны ХНУХХ-ийн дарга Б.Баярт нар оролцох аж.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооны "Алтан чагнуур" дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартай эмч гэж хүндлэгдэж байдаг эмч нараа алдаршуулах тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм ажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.