Үхрийн нүд, тарагтай хүүхдийн будаагаар хийсэн кекс
230 гр-ын 1 аяга хүүхдийн будаа- манная каша , 1 аяга гурил , 1 аяга тараг , 1 аяга сахар , 2 өндөг , 50 гр хайлуулсан масло , 100 гр үхрийн нүд эсвэл бусад жимс , 2 жижиг халбага хөвсийлгөгч
Хүүхдийн будаа , таргаа сайн хутгаад 15 минут тавина . Өндгөө сахартайгаа хутгана .
Өндгөн дээрээ хөвсийлгөгч , хайлуулаад хөргөсөн маслоо нэмнэ .
Дээрээс нь гурилаа шигшиж хийнэ .
Хүүхдийн будаагаа хийж халбагаар аяархан хутгаад жимсээ хийнэ . Хөлдүү жимсийг гэсгээхгүй хөлдүүгээр нь хийнэ .
Урьдчилан халаасан зууханд 180 хэмд 50 минут шарна . Гаргаад халуунаар нь сахарын пудр цацна .
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





