Эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулахаар иргэдийнхээ саналыг сонсоно
Дархан-Уул аймгийн ИТХ-ын
дэргэдэх иргэний танхимаар "Эрүүл мэнд, Иргэн таны оролцоо” сэдэвт
нээлттэй хэлэлцүүлгийг маргааш зохион байгуулах гэж байна. Энэхүү хэлэлцүүлэг
нь тус аймгийн Иргэний Танхимаас зохион байгуулж буй 20 дахь хэлэлцүүлэг болж
байгаа аж. Хэлэлцүүүлгээр хүн амын эрүүл мэндийг бэхжүүлэх, эрүүл мэндийн тусламж
үйлчилгээг сайжруулах арга замын талаар иргэдийн санал бодлыг сонсох аж.
Иргэдийн зүгээс эрүүл мэндийн үйлчилгээтэй холбоотой санал шүүмжлэл байнга гарч
байдаг. Тэр дундаа өрхийн эмнэлгийн үйл сайжруулж, иргэдэд ойртуулах, цэцэрлэг,
сургуулийн бага ангиас нь эхлэн эрүүл зан үйл, дадал хэвшил олгох, нийгмийн
эрүүл мэндийг хөгжүүлэхэд иргэн бүр, байгууллага бүр хамтран ажиллах, аймгийн
нэгдсэн эмнэлгийн барилгыг өргөтгөх, 50 ортой төрөх тасаг байгуулахад дэмжлэг
үзүүлэх, нэгдсэн эмнэлгийн шаардлагатай тоног төхөөрөмжийг шинэчлэх зэрэг санал
санаачлагуудыг урьд урьдын хэлэлцүүлгийн үеэр хөндөн тавьж байсан.
Уг хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, ЭМГазар, Нэгдсэн эмнэлгийн дарга удирдлагууд оролцох юм. Мөн эмийн даатгал, өрхийн эрүүл мэнд, сувилахуй зэрэг эрүүл мэндийн үйлчилгээнүүдийг хариуцсан эмч мэргэжилтнүүд оролцож, иргэдийн асуултанд хариулт өгөх ажээ.







