Өнөөдөр Дашчойлин хийдэд зул өргөх ёслол болно
Зүүн хүрээ Дашчойлин хийдэд өнөөдөр зул өргөх ёслолын ажиллагааг
зохион байгуулах гэж байна. Зулын 25 хэмээн нэрлэж заншсан энэ өдөр
Дашчойлин хийдийнхэн тухайн өдрийн утга учрыг түмэн олонд илүү таниулах
зорилгоор сүсэгтэн олонтойгоо хамтран Соёлын төв өргөөнд ийнхүү буян
номын үйл хийхээр болжээ.

Тайландын Дармакаяа шашны байгууллагынхан тус ёслолын ажиллагаанд хамтран оролцох юм байна. Зулын хорин таван буюу Богд Зонхавагийн дүйчэн өдрөөр зул асааж, мэгзэм их уншдаг учиртай. Яагаад ийнхүү уншдаг тухай, мэгзэм уншсанаар ямар тустай вэ,зул өргөснөөр ямар буян хурааж, ариусал бий болдог тухай сүсэгтэн олонд тайлбарлахаас гадна мэгзэмээ сүсэгтэн олонтойгоо хамтран монголоор унших юм байна.
Түүнчлэн зулын ерөөлийг хамтдаа 21 удаа унших аж. Мэгзэм болон зул өргөхөд унших уншлагийн тарнийг сүсэгтэн олондоо илгээсэн урилганы ард тэрлэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.