Хуучин харилцааны дараа шууд шинэ харилцаа эхлүүлэх нь...


                  Зөв                                                                  Буруу

  • "Гэртээ ганцаараа уйдаж, хямарч сууснаас хүнтэй уулзаж сэтгэл санаагаа сэргээж явсан нь хамаагүй дээр. Ядаж л сэтгэл санаагаар унаж таргалж, тэнэг үйлдэл хийхгүй. Яг үнэндээ бол  бүтэлгүй харилцааны дараа, өөр хэн нэгэнтэй байж, анхаарал халамж авахыг бүгд л хүсдэг биздээ. Чамайг дур булаам гэж эсрэг хүйстэн чинь харах нь мэдээж өөртөө итгэлтэй занг чинь нэмэгдүүлнэ. Тиймээс яагаад болохгүй гэж." Ж, 26
  • "Ийм харилцаа ихэнх тохиолдолд бүтэлтэй байдаггүй. Шинэ хүнтэй харилцаанд орж өөрийгөө хэсэг хугацаанд тайвшруулсан ч нөгөө хүндээ ахиад татагдахаа бага багаар больж эхэлнэ. Яагаад гэвэл энэ бол жинхэнэ утга учиртай харилцаа биш байсан учраас тэр. Ахиад нэг хүн гомдооно. Дээрээс нь шинэ харилцаанд хурдан ороод алдаагаа засах байтугай нэмж алдаа гаргах магадлал өндөр." Ү, 25
  • "Шинэ харилцаа хурдан эхлүүлэх нь хуучин харилцаандаа гаргаж байсан алдаагаа давтахгүй байх сайн талтай гэж бодож байна. Жишээ нь чамайг бухимдуулдаг байсан хуучин найз залуугийнхаа дутагдалтай зангуудыг шинэ найз залуугаа сонгохдоо бодолцож үзнэ." Г, 22
  • "Зүгээр л өөрөө өөрөөсөө урвасан үйлдэл гэж бодож байна. Өөрөөр хэлбэл ганцаардахаас, түүнийг санаж шаналахаас, алдаагаа ухамсарлаж суухаас айсан хүний хийдэг үйлдэл. Ингэснээрээ өөрийгөө дотоод сэтгэлийг хуурч, өөртөө хуурамч итгэл төрүүлж байгаатай адил юм. Энэ бол хайр биш, зүгээр л түр зуурын гал унтраах арга." О, 23
  • "Сексийн тал дээр шинэ адал явдалтай учрах сайхан боломж шд. Зүгээр шаналж сууснаас адал явдал хайж явсан дээр. Тэрнээс биш дүгнэлт хийж байна гээд олон сар ганцаараа явснаас хүмүүстэй болзоод өөртөө таарах хүнээ хайж байсан нь зөв алхам гэж бодож байна." 3, 25
  • "Ийм харилцаанд ороод секс хийсний дараа ч олигтой гал халуун мэдрэмж авч чаддаггүй. Нэг л хүн ашиглаад байгаа юм шиг, эсвэл өөрөө ашиглуулсан юм шиг мэдрэмж төрдөг." Т, 26
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.