Цайрсан дотортой цагаан халаадтанууд

- Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ -

Цагаан халаадтай “баатруудын” балгаас эх, нярай эндэх, эрэмдэг зэрэмдэг болох явдал чихнээс хонх уяж, сэтгэл шимшрүүлэх болов. Сүүлийн нэг сарын хугацаанд л гэхэд III төрхтэй холбоотой таагүй мэдээлэл тасарсангүй. Тус төрөхөд амаржихаар очсон эрүүл саруул ээжүүд эх үрийн хагацал үзэж, энэлэн шаналж явна. Хийсвэр хагалгаагаар төрсөн ээж саваа авчихсан байсныг гэртээ очоод мэдсэн гэх. Төрөөд гэртээ гарсан 21 настай ээж хоёр хоноод хорвоогийн мөнх бусыг үзлээ. Энэ мэтчилэн энэ сард гэхэд III төрөхөд бидний мэдэх эхийн эндэгдэл 3-4 удаа гарлаа шүү дээ. Ийм байхад эхийн эндэгдэл буурсан гэж Эрүүл мэндийн яамныхан цаасан дээрх тоо уншаад яалтай ч билээ. Хэдийгээр эхийн эндэгдэл бууруулах төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэдий ч эмч нарынхаа чадавхи, ёс зүйг залруу лахгүйгээр энэ эмгэг эдгэршгүй мэт санагдана. Учир нь танидаг хүн, мөнгөгүй бол эмнэлгийн тусламж авч чадахгүйд хүрээд байгаа үе. Яагаад эмч нар иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө ариун тангараг өргөчихөөд халаас уруу нь өнгийгөөд байна вэ гэдэг бас л асуудал. Өнөөх л цалин хангамжийн асуудал яригдах нь дамжиггүй биз. Гэхдээ л тэд өргөсөн тангарагтаа үнэнч байх нь тэдний үүрэг. Эргээд III төрөхийн асуудалд оръё. Өчигдөр манай редакц дээр нэгэн залуухан ээж Н.Чанцалсүрэн ирэв. Тэрбээр Улаанбаатар их сургуулийн II курсын оюутан юм байна. Өнгөрөгч тавдугаар сард III төрөхөд амаржихаар оч сон байна. Түргэн дуудаад цагтаа ирээгүйгээс үүдэн ус нь гарч төрөхдөө нэлээд хүндрэлтэй амаржсан байна. Түүнийг төрөх явцад эмч нар хүүхдийн толгойноос татаж, угзарсаар төрүүлжээ. Эх барих эмчээр Цэгмид, нярайн эмч Энхзаяа нар ажилласан байна. Ингээд төрөхийн орноос буугаад тасагт шилжих үед хүүхдийнх нь толгойн ар талд цэлхгэр хавдар үүссэнийг ээж нь мэдсэн байна. Эмч нараас учрыг лавлатал “Дээш нь харуулаад хэвтүүлээд бай. Тэгж байгаад зүгээр болно” гэжээ. Гэтэл нярай халуурч, бие нь шарлаж эхэлсэн байна. Хүүхдийн бие шарлаад байгааг хэлсэн хэдий ч эмч нар гэрт нь гаргажээ. Гэтэл нярай гэртээ гараад хоёр хоногийн дараа өндөр халуурч, толгойгоо савалж байнга уйлах болсон байна. Тэр байтугай таталт өгч эхэлсэн учраас түргэн дуудахад Баянзүрх дүүргийн эмнэлэг “Манайх хоёр сар хүрээгүй хүүхдийг хүлээж авдаггүй” гээд халгаасангүй. Ингээд нярайг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв /ЭХЭМҮТ/ рүү шилжүүлэхэд түүний бие нэлээд хүндэрсэн байсан тул сэхээн амьдруулах тасагт долоо, жирийн тасагт 10 хоноод гарчээ. Харин ЭХЭМҮТ-ийн эмч нар тархины саажилттай хүүхэд байна гэсэн онош тавьсан гэнэ. Энэ үеэс эхлээд л залуу ээж, охин хоёр эмнэлгээс өдгөө хүртэл салж чадахгүй, энэлж явна. Үнэхээр тархины саажилттай эсэхийг шалгуулахаар манайдаа л том гэсэн хувийн эмнэлгүүдэд томографын зураг авахуулахад “Төрөх үедээ тархиндаа гэмтэл авсан байна. Монголд эмчлэх боломжгүй” гэж оношилжээ. Хоёр ч газар яг адилхан онош хэлсэн тул залуу ээж маань III төрөхөд очиж эх барьсан эмчдээ үзүүлэхээр очтол эхний удаад ээлжийн амралттай, дахиад очиход “Цэгмид эмч манайд ажиллахаа больсон” гэсэн хариу өгч амыг нь таглажээ. Охиноо төрүүлснээс хойш бүтэн нойртой хонож үзээгүй. Байнга л уйлж, чих рүү нь хатгаж байгаа мэт татганаж уйлдаг. Төрөөд долоон сар болж байгаа охин маань одоо дөрвөн кг жинтэй. Ямар ч өсөлт байхгүй болчихоод байна. Хамгийн харамсалтай нь алтан гартай эмч нар биднийг дэндүү дорд үзэж байна. Охиноо таталт өгөөд хэцүү болох үед түргэн дуудаж сэхээнд очдог. Тэр үед сэхээний эмч нар “Энэ хүүхэд чинь хүн болохгүй дээ. Мэдрэл муутай мангар л юм болно” гэж хэлдэг. Эх хүнд ингэж хэлэхдээ тэд огтхон ч эмээдэггүй гэж өмөлзөж суух залуухан ээж гомдол нэхнэ. Түүний нөхөр охиноо төрсний дараа гурван сар хамт амьдарч байгаад орхиод явжээ. Аав, ээж нь ч холбоогоо тасалж, ор сураггүй байна. “Охиныг маань эмч нар тархины саажилттай гэж хэлэхэд нөхөр маань сонсчихсон. Тэгээд л яваад өгсөн дөө” гэж ярьж суух. Шавилхан биенд нь ахадсан гэмээр түүний амьдрал ийнхүү эргэчихээд байгаад өөрийгөө буруутгаж “Би ч азгүй л хүн юм даа. Өөрөө зовоод зогсохгүй ээж, аавыгаа маш их зовоож байна. Одоо ээж аав дээрээ байгаа. Охиныг маань ээж өдөрт нь хардаг. Хичээлдээ явчихаад бушуухан л охиндоо яардаг. Сайхан, муухай нь хамаагүй тээж төрүүлсэн болохоор охиндоо хязгааргүй хайртай. Хэцүү хүнд өвчтэй байсан ч гэсэн охиноосоо залхаж үзээгүй. Яаж ийгээд л хүн болгочих юмсан гэж боддог” гэж хэлээд асгартал уйлчихсан. Охиныхоо өвчний түүх, томографын зургийг нь үзүүлж “Энэ хэсэгт л хагалгаа хийчихвэл зүгээр болох юм гэнэ билээ. Хамгийн сүүлд Өвөрмонгол эмчид үзүүлсэн. 20 гаруй сая төгрөг байвал үзүүлсэн эмч маань хамт очоод хагалгаа хийж өгнө гэсэн” гэв. Энэ мэт III төрөх хэдий хүртэл эх үрийн амьдын хагацал үзэх газар вэ. Амтай бүхэн л эл төрөхийг ад үзэх юм. Энэ салбарын удирдлагууд нь нэгийг бодож алдаа оноо нь хаана юундаа байна гэдгийг шийдэж, цэвэрлэхгүй бол болохгүй болжээ. Өнгөрсөн жил л гэхэд Хонгорзул бүсгүй хийсвэр хагалгаагаар уг төрөхөд амаржих үед хэвлийд нь марль хийж оёчихоод, түүнээс үүдэн бүтэн жил гаруй үхэл амьдралын дээсэн дээр дэнжигнэж байж саяхан хөл дээрээ боссон. Энэ сарын дундуур 21 настай бүсгүй хийсвэр хагалгаанд орох үед саванд нь бохир орсон гэсэн үндэслэлээр таван удаа хагалгаа хийж амь насанд нь хүрлээ. Энэ бүхэнд охид, бүсгүйчүүд, ээжүүдийн сэтгэл шимширч, хүүхэд төрүүлэхээс битүүхэн түгшиж, эмээж байна шүү дээ.
 
Б.ДЭЛГЭР
 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Naraa (182.249.245.1) 2013-12-11 19:34:59
Tsagaan Huvtsastai Ulun Aluurchid
novshiin emch nar (202.21.106.166) 2013-12-02 08:06:30
ed narin tsusgvi ***** garaar unuudur minii nzud bolood bi iim bdald hursen mgliin emch nar ene meteer ireeduid ireh huuhduudiig ***** harj l bgarai oodgvi novshnuud
zochin (182.160.19.79) 2013-11-30 00:47:35
xogjiliin berxsheeltei xuuxedtei eejiin zovlon yamar xetsuu bdag geech xarsaar baij iim xuuxdee yax yostoi gej unendee bol unexeer ur xuuxdee xairlaj bag uyedee xuuxdee uxchixeesei gej boddog een xatuu shiruun niigemd nadaas xoihs ur xuuxed min yaj zovox bol xaana noxoi shig molxoj xumuust ad shoo uzegdex bol gej bodxoor ooriin erxgui uxchixeesei gej boddog bi yaxav xeden sar jil uilaad tesne ter ix doromjloliig tuulax ur xuuxed min yana daa gej boddog exiin setgeliig yag iim zovlong tuulj yavaa xumuus l oilgono yag en eugiig unshaad olon xun eserguutsej namaig buruutgaj olon yum xelex bix gevch ter olon yum yarix xumuus n yag amidral deer iim xuuxduudiig neg udaa ch gariig n atgaj uzsen uu neg udaa ch nud ruu egtselj xardag uu ugui l baixgui yu xuuxdee tureed yavj baixad emegteigeesee iluu eregtei jolooch nar n zam tavij ogch baixad emegtei jolooch nar signaldaad dairchix shaxaad ongordog sh dee adilxan emegtei xun baij unendee iim xatuu niigemd iim xuuxedtei eej aavuud yamar ix s
zochin (182.160.19.79) 2013-11-30 00:39:16
end bga neg zochin tiim mundag orgon medleghtei yum bol ix l gaixaltai setgegdel bichjee shuud l yu yunii tuxand xurelgui emch nariig omoorood bag yum bish uu suuliin uyed unendee eemch nariin buruugaas bolson tarxinii saajilt mash elbeg bolson suuliin uyed emch nar ovchtonooroo biznes xiideg bolson sh deedurdval olon l jishee bga end bag ter zochin guai xunii zovlong daajignaj medemxiirexee boli
jizo (203.194.116.166) 2013-11-29 22:56:27
ymr xetsuu yum be ymar ch batalga bhku yaj torohiinbeee
Women (103.26.194.153) 2013-11-29 20:06:15
in baga murtlo achaal***** hariutslaga undur iim bhad yamar ch sain mergeshsen emch setgel zurhe gargan ajillag bolomjgui baidag bh Ene bugdees bolood bi bas ub-d turhoos aigaad europed irsen Mgl min ub min ergeed saihan tsever agaartai bolno gj naidsaar
zochin (103.11.195.26) 2013-11-29 19:50:32
ee burhan min yamar ch eh hun iim l bna eh hunii setgel zurhiig sharhluulsan ug helne deerees ni huuhdiig ni iim bolgoj orhichood yaj adilhan eh hun bj amid yawj chaddag bnaa tuslaltsaa handiw mongol tumneesee guigaasai bilee mongol tumen min yamar uuchim saihan setgeltei humuus bilee tuslah bhaa ter emch nariig ni shuuhed duudaj er ni hagalgaanii mongo togrog setgel sanaanii hohirol geed buh yumiig hiilgeh yostoi sh dee dawartsan yum
negiig bodoochee (122.128.229.171) 2013-11-29 19:14:14
unheer aimar yma yaj ingej chadaj bnaa tsagaan hsladtai awragch ymu aluurchid ymu hediigeer tsalin baga bsilaach gelee tangarag urgusun bizde zewuun balair nowshnuud uursduu bol hamariin haniad hurehdee l uhel aldah bhda
zochin (133.45.136.41) 2013-11-29 18:31:30
Huuhdin tarhini saajilt tursnuus hoish ehnii 2sarin dotor uusdeg Tarhini tsusan hangamjin arhag dutagdlaas uuseh ni elbeg Eej nar jiremsen bhad tsusan hangamjin dutagdaltai bh ni hamgiin tom shaltgaan Turultin buruu udirdlagaas boloh ni bna gehde hovor Iim zuil bolson ni haramsaltai Gehde yag undsen shaltgaanig ni medej bj bas uvchnuu sn sudalj bj niitlel bichij bgachee setguulchdee Bi emch narig umuuruh geegui shu Emchee muulahin orond ene uvchnihu talaar internetes harval uchnuun medeelel bga shde
(49.0.153.161) 2013-11-29 18:14:17
tegeed yadaj bhad iimerhuu yumnii daraa erchuud dandaa hayad yavtsan gegdehiimaa tursun uree hairlahgui bhad ter emch nar ch bur argaguin bna dooo hun chanartai bai l daa erchuudee
12356 (49.0.153.161) 2013-11-29 18:11:26
eej aaviin zovoh ch bur duurch nyalh amitdiig zovoogood uiliin uree uursduu edelne dee tsagaan huvtsastai aluurchid
12356 (49.0.153.161) 2013-11-29 18:09:03
ene turuhiin emch nart huuhed uheh uvduh ali ali ni asuudal bish baidiin bishuu haritsaa ni hurtel avah yum bhgui neg mal uhehed malchin hunii setgel yaj zovdgiig naad maluudad chini haruulahsan
zochin (103.11.195.19) 2013-11-29 16:49:28
Tsegmid emchiig uzen yadaj bna
үүрээ (202.126.91.155) 2013-11-29 16:40:12
арайчдээ эмч нар нээрээ хүн ш дээ бид хэцүү зовлонтой ч гэсэн үрээ л гэнэ биздээ яагаад хэн нэгний амьдралаар тэр хүний жаргалыг зовлон болгож буйгаа мэддэггүйн бээ бурхан минь хүнд зовлон өгөхдөө ядаж нялх үрсэд битгий хатуурхаач яасан хэцүү хорвоо вэ
(202.126.91.71) 2013-11-29 16:18:28
Хонгорзул бүсгүй хөл дээрээ босоо юу Ашгүй дээ
shuud tsaazaar aw (202.21.108.54) 2013-11-29 16:02:48
olon yum bichih shaardlaga alga shuud tsaazal aluurchidiigervvl hvvhdiig alchlaa l gesen vgsetgelgvi hvnd yal bhad boloo
anhaa (202.21.108.149) 2013-11-29 15:34:27
yooy arai dendu yma bur iim hariutslagui bj blku shde Buhel buten metr marli ntr uldej oyj bhda yu bodoj sanaj bdg bnaa
золоо (112.72.13.107) 2013-11-29 13:35:07
яасан хэцүү цаг вэ нээрээ энэ эмч нарын буруутай үйл ажилагаанаас болоод зөндөө эх хүн хохирч байгаа маш сэтгэл эмзгэлмээр араа дэндүү