4 сая вонын үнэтэй задгай даашинз
Сүүлийн үед өмнөд Солонгосын одууд зайдгай хувцаслалтаараа нэлээд шуугиан тариад байгаа билээ. Тэгвэл саяхан болсон Пусаны киноны наадмын улаан хивсний ёслолд ирсэн жүжигчдээс Солонгосын залуу жүжигчин Бэ Су Ин бусдын анхаарлыг ихэд татжээ.

Тэрээр хамгийн задгай хувцаслаж ирсэн жүжигчинээр тодорсон байна. Залуу жүжигчин Бэ Су Ин анх удаагаа кино наадамд оролцож байгаа тул дизайнерууд түүнд зориулан даашинз урлажээ. Дөрвөн сая вонын өртөгөөр бүтсэн энэхүү алтан шаргал даашинз нь хэвлэлийнхнээс хэтэрхий задгай гэдэг шүүмжлэл хүртээд байна.

Түүнчлэн наадамд зориулсан улаан хивсний баярт Солонгосын кино урлагийн ихэнх одууд болон хятадын жүжигчид хүрэлцэн иржээ. Арван долоо дахь жилдээ зохион байгуулагдаж буй наадамд дэлхийн 75 орны 304 кино оролцож байгаа бөгөөд Пусан хотын 37 кино театрт 10 хоногийн турш гарах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zak
(103.11.195.8)
2013-11-13 13:42:48
vneher saihan daashinz bn
0
0
0
Хариулах