Виктория Бэкхем шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй
Бизнесийн чиглэлээр бичдэг Management Today сэтгүүлийн шалгаруулалтаар Виктория Бэкхем оны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр шалгарчээ. “Тэр өөрийн нэр алдрыг ашиглан бодит бизнесийг цогцлоосон. Түүний энэ нөр их хөдөлмөр, ур чадварыг онцлон тэмдэглэх эрхийг тэр олж авсан” хэмээн сэтгүүлийн удирдлага мэдэгджээ. 40 настай загвар зохион бүтээгч бүсгүй саяхан Английн нийслэлд өөрийн анхны бүтикийг нээсэн бөгөөд хэдхэн жил зүтгэсний эцэст 338,5 сая долларын эд хөрөнгөтэй болжээ.

Таван жилийн хугацаанд түүний борлуулалтын хэмжээ 2900 хувиар нэмэгдсэн бөгөөд жилийн эргэлт нь нэг сая фунт стерлинг байсан бол 30-д хүрсэн байна. Ажилтных нь тоо гурав байсан бол 100-д хүрчээ. Жагсаалтын хоёрдугаарт эм бэлдмэл үйлдвэрлэдэг Auden Mckenzie компанийн эзэд болох Мита, Амит нар бичигдэв. Харин гуравт Boohoo.com сайтыг үндэслэгч Махмуд Камани орсон аж.
Виктория Бэкхем шилдэг бизнес эрхлэгч эмэгтэй
Өчигдөр 15 цаг 0 минут
Бизнесийн
чиглэлээр бичдэг Management Today сэтгүүлийн шалгаруулалтаар Виктория
Бэкхем оны шилдэг бизнес эрхлэгч эмэгтэйгээр шалгарчээ. “Тэр өөрийн нэр
алдрыг ашиглан бодит бизнесийг цогцлоосон. Түүний энэ нөр их хөдөлмөр,
ур чадварыг онцлон тэмдэглэх эрхийг тэр олж авсан” хэмээн сэтгүүлийн
удирдлага мэдэгджээ. 40 настай загвар зохион бүтээгч бүсгүй саяхан
Английн нийслэлд өөрийн анхны бүтикийг нээсэн бөгөөд хэдхэн жил
зүтгэсний эцэст 338,5 сая долларын эд хөрөнгөтэй болжээ. Таван жилийн хугацаанд түүний борлуулалтын хэмжээ 2900 хувиар нэмэгдсэн бөгөөд жилийн эргэлт нь нэг сая фунт стерлинг байсан бол 30-д хүрсэн байна. Ажилтных нь тоо гурав байсан бол 100-д хүрчээ. Жагсаалтын хоёрдугаарт эм бэлдмэл үйлдвэрлэдэг Auden Mckenzie компанийн эзэд болох Мита, Амит нар бичигдэв. Харин гуравт Boohoo.com сайтыг үндэслэгч Махмуд Камани орсон аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







