Anemone хамтлагийн ахлагч Жульдыз хамтлагаа орхисоныг албан ёсоор мэдэгджээ

“Making the band” шоунаас төрөн гарсан Anemone хамтлагийн ахлагч Жульдыз хамтлагаа орхисоныг хамтлагийнхан нь албан ёсоор мэдэгджээ. Үүний шалтгаан нь тэрээр өөрийн хүсэл сонирхолоороо солонгос улсад суралцахаар болсон байна.

Түүний энэ шалтгааныг хамтлагийнхан нь болон продюсерууд нь дэмжиж хүлээн авчээ. “Anemone” хамтлагаас Ооноог гарахад хүн нэмж, хасахгүй энэ бүрэлдэхүүнээрээ цаашид уран бүтээлээ хийнэ хэмээн тус хамтлагийнхан мэдэгдэж байсан ч тун удалгүй Жулиа хамтлагаасаа гарлаа.

Энэ талаар “Anemone” хамтлагийнхан хэлэхдээ “Anemone хамтлагийн гишүүн Жулиа хамтлагаас гарсныг албан ёсоор мэдэгдэж байна. Жулиа маань өөрийн хүсэлтээр солонгос улсад суралцахаар болсон бөгөөд үүнийг бид болон продюсерууд маань дэмжин хүлээн авсан. Ингээд түүнд хамтлагийн охид болон продюсеруудын зүгээс сурлагын өндөр амжилт хүсэж байна.Anemone хамтлаг цаашдаа уран бүтээлээ хийсээр байх болно” гэжээ.











Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
zoshin (202.179.11.202) 2013-12-03 22:18:56
zvw songolt bn