“Miss Mongolia 2013” тэмцээний бүртгэл эхэлсэн шүү бүсгүйчүүдээ!
Монголын сайхан бүсгүй шалгаруулах 10 дахь удаагийн тэмцээн “Miss Mongolia 2013” эхлэх гэж байна. Miss International тэмцээн нь 62 жилийн түүхтэй, дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүд оролцдог том арга хэмжээ юм. Уг тэмцээнд олон улсын гоо үзэсгэлэн, энх тайвны элч нар хуран цугларч хоорондоо нөхөрлөн, дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулдаг уламжлалтай. Тэд зөвхөн гоо үзэсгэлэнг эрхэмлэх төдийгүй, сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдгөөрөө онцлог юм.
Гоо үзэсгэлэн, энх тайвны элч болон дэлхийн хүмүүнлэгийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулж сайхан сэтгэл, мэдлэг боловсролыг өндөрт өргөдөг Miss Mongolia 2013 тэмцээний ялагч.
Тэргүүн мисс Японы Окинаво хотноо болох Miss International 2013
Дэд мисс Экваторын Гевнэй-д болох “Miss World tourism”-2013
Гутгаар байр БНСУ-ын Сөүл хотноо болох “World Miss University” 2013-т оролцох эрхийг авна
“Miss Mongolia 2013” уралдаант тэмцээнийг олон улсын миссийн тэмцээний жишгээр 6 төрлөөр уралдуулан шалгаруулна. Үүнд:
1. Мисс Модель
2. Мисс Фото
3. Мисс Авъяас
4. Мисс Бикини
5. Мисс Спорт
6. Мисс Гүүдвил( оюунлаг, ухаалаг,тусч) миссүүдийг тус тус шалгаруулдаг
“Miss Mongolia 2013” тэмцээн нь МҮОНТ-ээр нийт 16-н дугаар уралдаант нэвтрүүлэг хийхээр төлөвлөөд байна. Энэ жилийн тэмцээний онцлог нь хөдөө орон нутгаас охидыг шалгаруулан хамруулж байгаагаараа онцлог байгаа. Үүнээс шилдэгийн шилдэг 20 охид Финалын шатанд шалгарч,телевизийн нэвтрүүлэгт оролцох эрх авч, “Мисс Монголиа 2013” эцсийн шалгаруулалт 2013 оны 9 сарын 11 ны өдөр явагдаж тус тусын өргөмжлөлт миссүүдийг шалгаруулах болно.
Нэр хүндтэй дээрх тэмцээнүүдэд 2013 онд эх орноо төлөөлөн оролцох албан
ёсны оролцогчдыг шалгаруулах “Мисс Монголиа 2013” тэмцээний бүртгэл
2013 оны 8-р сарын 10-16 хооронд Улаанбаатар хотод МҮОНТ-ийн байранд,
Дархан хотод 8-р сарын 13, Эрдэнэт хотод 8-р сарын 14-нд бүртгэнэ.
Miss Mongolia 2013 тэмцээнд оролцогчид тавигдах шаардлага
1. 16-25 настай Монгол улсын иргэн байх
2. 165 см-ээс дээш өндөртэй
3. Зохион байгуулах хорооны гишүүдийн ойрын хамаатан биш
4. Харилцааны ур чадвар сайтай
5. Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх.
Монгол улсынхаа гоо сайханы төлөөлөл болж дэлхий дахинд эх орноо
сурталчлах хүсэл зорилготой охид бүсгүйчүүд та бүхнийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч МҮОНТ
Зохион Байгуулагч "Мисс монгол" ТББ







