Гоо сайхны мэс засал, үргүйдэл, хавдар болон эмэгтэйчүүдийн дагнасан Солонгосын томоохон эмнэлэгүүдэд зуучлалын хөлсгүй үйчлүүлэх боломжтой боллоо

Манай байгууллага Солонгосын Их Дээд сургуулиудтай олон жил хамтарч ажилласан туршлагатай байгууллага бөгөөд дараах үйлчилгээг түргэн цуурхай найдвартай үйлчилгээг та бүхэнд хүргэх болно. Үүнд:

1. Солонгосын Их дээд сургуулиудад хэлний бэлтгэл, бакалавр, магистерт бүх мэргэжилээр суралцуулна. Элсэлт байнга авч байна.

2. Солоногосын Чэйл, Мария зэрэг эмэгтэйчүүдийн шилдэг эмнэлэг болон Hanyang, Seoul-ийн Их сургуулийн гэх мэт бусад Нэгдсэн эмнэлэгүүдэд бүх төрлийн оношлогоо, эмчилгээ хийлгэхээр явуулна. /Шаардлагатай бол 7 хоногийн дотор Солонгосын Хууль Зүйн яамнаас виз авч өгнө./

3. Солонгост ажиллаж байгаа гэрээнийхэнийг ар гэрийхэнтэй нь уулзуулах хөтөлбөрт хамруулна.

4. Солонгосын визэнд орох хүмүүст виз 100% найдвартай гарахуйц хэмжээнд зөвлөгөө өгч визний материал бэлдэж, орчуулга хийнэ.



Манай байгууллага нь Солонгос улсдаа шилдэг Их дээд сургуулийн Эмнэлэгүүд, Нэгдсэн эмнэлэг, үргүйдэл болон эмэгтэйчүүдийн дагнасан эмнэлэг, Гоо сайхны мэс заслын дагнасан  эмнэлэгүүдтэй  хамтарч ажиллаж байна. Та бүхэнд:

· Нуруу нугас, үе мөчний хагалгаа, хиймэл үе суулгах мэс засал

· Үр суулгах / эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчин /

· Хавдрын бүх чиглэлийн эмчилгээ

· Эрүү нүүр, гоо сайхны мэс засал, арьсний гоо сайхан, хөгшрөлтийн эсрэг эмчилгээ

· Шүдний эмчилгээ /inplant буюу хиймэл шүд суулгах бусад эмчилгээнүүд/

· Доторын бүх төрлийн өвчин /зүрх судас, элэг бөөр, уушиг гэх мэт.../

· Бүх төрлийн шинжилгээ, оношлогоо

· Эрхтэн шилжүүлэх гэх мэт эрүүл мэндийн талын асуудлуудыг шийдвэрлэхэд туслах болно.

Бусад бүх төрлийн эмчилгээ, оношлогоо болон гоо сайхны мэс засал хийлгэхээр хаана яаж хандахаа мэдэхгүй бол бидэнд хандаарай. Ямар нэгэн дундын зуучлалын хөлс авахгүй !!!

Хаяг: Баянзүрх Дүүрэг 13р хороолол Альяаска төв 302 тоот

Email: psw.korea@yahoo.com

Утас: 450548,  95054415, 96655109, 89918109


Зохиомлоор үр тогтоох гэж юу вэ?

Харьцангуй амархан аргаар үр тогтоож жирэмслэх боломжтой.  Эмэгтэйн өндгөн эс боловсрох мөчлөгийг тааруулан нөхрийн үрийн шингэнийг тусгай аргаар гарган авч эмэгтэйн умай уруу нарийн хоолойгоор оруулж өгсөнөөр  жирэмслэх боломжийг бүрдүүлэх арга юм.

Өндгөн эс боловсрох мөчлөгт тааруулж нөхрийн үрийн шингэнийг авч, тусгай үр хөврөл бэлтгэх бэлдмэлийг ашиглан сайн эр эсүүдийг нь цуглуулсаны дараа эхнэрийн умай уруу урт нарийн хоолойгоор оруулж өгөх энэ арга нь зохиомлоор жирэмслэх хамгийн эхний шатанд хамрагдах арга.

Эхний шатанд өндгөн эс боловсрох мөчлөгийг тохируулж хийдэг. Сарын тэмдэг тогтворгүй тохиолдолд өндгөн эс боловсруулах эмийг 3-4 сарын турш хэрэглэдэг. Хэрэв дээрх арга бүтэлгүй болвол өндгөн эс боловсруулах тариаг сарын тэмдэгийн 2-3 дахь өдрөөс эхлэн тарьж олон тооны өндгөн эсэнд  үр тогтоож  жирэмслэх оролдлогыг 2-3 удаа  хийнэ.

Хэн хамрагдах вэ?

Бэлгийн харьцаанд орсоны дараах шинжилгээний хариу хэвийн гарсан ч үл мэдэгдэх шалтгааны улмаас үргүйдэлтэй хосууд зохиомлоор үр тогтоох аргыг хийлгэнэ.
Бэлгийн харьцаанд орсоны дараах шинжилгээ муу гарсан тохиолдолд зохиомлоор үр тогтоох бөгөөд дараах хүмүүс бас хамрагдана. .
( Жич: үрийн суваг нээлттэй байх шаардлагатай. )
     - эр эсийн чанар муу тохиолдолд
- Умайн хүзүүний салстын чанар муу тохиолдолд
- Умайн хүзүүний салстад нөхөрийн эр эсийг эсэргүүцэх эсрэг биет байх тохиолдолд

Мариа үр шилжүүлэн суулгах төв:

Мариа эмнэлэг нь үр шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хямд төсөр үнээр хийхийг хичээж байна. Солонгос улсад төдийгүй олон улсад хамгийн том үр шилжүүлэн суулгах төв болж чадсан юм.




 Үр шилжүүлэн суулгах ажиллагаа /IVF-ET/

Анх 1978 онд Англи улсын иргэн үр шилжүүлэн суулгах аргаар амжилттай жирэмсэлсэн. Тэрээр төрөөд аль хэдийн 25 жил өнгөрчээ. Энэ хугацаанд "Үр шилжүүлэн суулгах ажиллагаа" нь гялалзсан хөгжил дэвшил, амжилтыг гаргасан. Сүүлийн үед бүтэн биеийн мэдээ алдуулалт хийх, олон хоног эмнэлэгт хэвтэх шаардлагагүй болсон бөгөөд жирэмслэх магадлал ч 35-40% -тай болон нэмэгджээ.

Манай эмнэлэг үр шилжүүлэн суулгах ажиллагааг хямд үнээр үзүүлэхээр хичээн ажиллаж байна. Түүнчлэн хосуудын жирэмслэх магадлалыг нэмэгдүүлэхийн тулд бололцоотой бүх зүйлээ дайчлан ажилласны үр дүнд 2004оны 12 сард 30.000дах удаагийн үр шилжүүлэн суулгах аргаар бойжсон хүүхэд амжилттай төрсөн. Жил бүр 3000-с дээш хүнд үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж Солонгос улсдаа төдийгүй олон улсад хамгийн том үр шилжүүлэн суулгах төв болж чадсан.

 Үр шилжүүлэн суулгах ажиллагааг хэн хийлгэх вэ?

- Үрийн сувагтай холбоотой үргүйдэл /үрийн сувгийн битүүрэл, үрийн сувгийн наалдац/
- Эрэгтэйчүүдийн үргүйдэл
- Шалтгаан тодорхойгүй үргүйдэл
- Умайн хананы эмгэг
- Зохиомлоор үр тогтоох арга удаа дараа бүтэлгүйтсэн тохиолдолд

 Мариа эмнэлгийн үр шилжүүлэн суулгах ажиллагааны давуу тал:

Мариа эмнэлэг зөвхөн үргүйдлээр мэргэшиж үргүйдлийн эмчилгээг тусгайлан дагнасан эмнэлэг юм. Бүх салбар эмнэлгүүдийн үзлэг эмчилгээ болон шинжилгээг бүрэн төгс гүйцэд, нягт нямбай хийж, үргүйдэлтэй хосуудад зориулж үйл ажиллагаагаа явуулдаг тул үйлчлүүлэгчид тус эмнэлгээр тав тухтай үйлчлүүлэх боломжийг сайтар бүрдүүлсэн.

Мариа эмнэлэг нь Солонгосын бүх хот төдийгүй орон нутагт салбараа нээснээр хөдөө орон нутагт хүрч ажиллаж байна. Одоогоор Сунпа, Суннэ, Илсан, Пёнчун, Тэжон, Тэгү, Бусан, Жэжү–д байрлах Мариа эмнэлгүүд нь Сөүлд байрлах Мариа эмнэлэгтэй яг адилхан аргаар үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийж, жирэмслэх магадлалыг өндөр байлгах боломжтой бүх аргыг судалж хайсаар байна.

Мариа эмнэлэгт үр шилжүүлэн суулгах ажиллагааг хийлгэх явцад цусны болон гормоны шинжилгээ хийн эмчилгээний явцыг хянах ба энэ нь өвчтөнд төвөгтэй санагдаж стресс өгч болзошгүйг анхаарах хэрэгтэй. Мариа эмнэлэг улсдаа анх удаа тусгайлан үржүүлсэн үр хөврөлийг шилжүүлэн суулгах ажиллагааг
амжилттай хийсэн юм.

Урд урдныхаасаа улам боловсронгуй болгосон тусгайлан үржүүлсэн үр болон нийтээр үржүүлсэн үр хөврөлийн аргыг ашиглан Солонгос улсдаа хамгийн шилдэг үр хөврөлийг тогтоох тогтолцоог бүрдүүлж байна.

Мариа эмнэлэгт өндгөн эсийг ялгаруулах тариаг ашиглахгүйгээр жижиг өндгөн эсний цэврүүнээс олон тооны өндгөн эсийг гарган авч үр тогтоон шилжүүлэн суулгадаг. Энэ аргыг хэрэглэснээр жирэмслэх магадлал ихсэж байгаа бөгөөд олон улсын хэмжээнд ч энэ аргаараа дээгүүрт орж байна.












Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
soyolmandakh (150.129.141.191) 2014-11-28 17:19:44
tanaih huuhed awdiin boluu bi jiremsen umaa tegeed ert jiremsen bolchood awhuulmaar bna eswel em bdag uu helch ogooch
zochin (103.10.22.242) 2014-08-03 12:28:06
Yasan aytaihan ym be Bi ywnaa Olon jil hvvhed gargaagvi nadad bolon nad shig bga emegteichvvded mash heregtei medeelel bn Bayrlaa