МУГТ М.Бундмаа 52 кг-ийн жинд аваргаллаа

Өмнөд Солонгосын Чэжү хотноо болж буй Жүдо бөхийн Гран при тэмцээнд манай улсын эрэгтэй, эмэгтэй шигшээ багийн тамирчид зодоглож байна. Энэхүү тэмцээнийг Олон улсын жүдо бөхийн холбоо (IJF)-оос зохион байгуулдаг ба олимпийн оноо цуглуулах цувралуудын нэг билээ.  Өчигдэр нээлтээ хийсэн тус тэмцээний эмэгтэйчүүдийн 52 кг-ийн жинд хүч үзсэн МУГТ М.Бундмаа алтан медалийн төлөөх барилдааныг Солонгос улсын бөх Жун Ен Жунтай хийж, хоёр вазари үнэлгээгээр цэвэр ялсанаар ийнхүү аваргийн алтан медалийн эзэн боллоо.





Түүнчлэн 33 орны эрэгтэй 121, эмэгтэй 92 жүдоч өрсөлдөж байгаа тус тэмцээн өнөөдөр өндөрлөх юм. Энэ өдөр эрэгтэйчүүдийн 81 кг-д Сэлэнгийн Баасандорж, 90 кг-д  Хутагийн Цогтгэрэл, -100 кг-ийн жинд МУГТ Найдангийн Түвшинбаяр , +100 кг-д Өлзийбаярын Дүүрэнбаяр нар хүч үзэх бол эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жинд  Одхүүгийн Жавзмаа, Гармаагийн Гантогос нар зодоглох ажээ.



Их амжилт гарган Монгол улсынхаа төрийн далбааг Солонгосын Чэжү хотноо мандуулсан МУГТ М.Бундмаадаа уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс баяр хүргэе!
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
спорт (27.123.215.218) 2013-12-06 12:28:57
баяр хүргье спортын өндөр амжилт хүеэж эрүүл энхийг хүсэж байна чамаар монгол орон бахархаг болно