Ганга өвс нь уушигны эм бөгөөд архи уух дурыг дардаг

Энэ удаад бид, уншигч та бүхэндээ ганга өвсний ашиг тус болон эмчилгээний арга болоод гангаар хийж буй органик бүтээгдэхүүнүүдийг цогцоор нь танилцуулахыг зорилоо.



Ганга өвс архи уух дурыг бууруулдаг
Ганга өвс архи уух дур дарж, архины хордлого тайлж, шартах хам шинжийг үгүй болгодгийг Монголын эрдэмтэд судалгаагаар нотолсон аж. Тэд судалгаандаа 70 гаруй хүнийг хамруулж, ганга өвсний ханд уулгасан байна. Судалгаанд оролцогсод архинд донтох өвчний I, II, III үед орсон, шартах хам шинжийн өвчтэй, архины солиоролтой өвчтнүүд байжээ. Анагаахын шинжлэх ухааны доктор (Sc), профессор, академич Л.Эрдэнэбаяр дээрх судалгааг удирдаж явуулсан төдийгүй эмчилгээний үр дүн нотлогдсон учир 2000 оноос архинд донтолтыг гангаар эмчлэх патент авсан байдаг. Архины эсрэг янз бүрийн эм хэрэглэж, түүнээсээ харшил авсан хүмүүс цөөнгүй байдаг бол ганга өвс хэрэглэхэд ямар ч асуудал байхгүй бөгөөд эмчлүүлэгчид ч ганга өвсний ханд уухдаа дуртай байдаг гэнэ. 

Ганга өвс бол уушигны эм
Ганга өвс нь амьсгалын дээд, доод замын халдварт өвчнүүдэд нэн сайн бөгөөд сарын тэмдгийн үеийн өвдөлт, хар дарж зүүдэлдэг хүмүүст тустай байдаг. Ганга өвсийг дээрх өвчлөлүүдэд ханд бэлтгэж, утлага хийж, хоолойгоо зайлах зэргээр ашиглаж болно. Нэг аяга халуун усанд 1 цайны халбага хатаасан ганга хийж, таглаад 10 минут байлгасны дараа ууна. 

Гангаар хамраа утахдаа өвсөө усандаа хийлгэж, байлгасны дараа амьсгална.

Ганга өвсийг хандалж, хоолойгоо зайлахад нян устаж, үрэвсэл дардаг байна. Мөн ходоод, бөөр, элэгний үрэвсэлд хэрэглэхэд их сайн. Ганга өвсийг нь хор тайлах, хижиг, ханиад дарах, халуун суулгыг зогсоох, арьсны өвчнүүдийг анагаах чадалтайд тооцож, түүний цэцэг, навчийг арьсны янз бүрийн өвчнүүд, гэдэсний цагаан хорхой, халуун, ханиад зэргийг эмчлэхэд хэрэглэдэг. Мөн ганганы шингэн хандаар нүд өвдөх, залгиур хоолой, амны салст, шарх зэргийг эмчлэхэд зайлах, угаах, шавших журмаар гадуур хэрэглэдэг байна.

                                                                                                                            Эх сурвалж: www.araguu.mn , www.unen.mn 
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
ganhuyg jamyansuren (103.10.22.123) 2017-02-23 02:00:03
surug nuluulul yu bnYmarch hun heregleh uu
(202.179.29.151) 2016-10-19 17:14:41
Зохистой хэрэглээ чухал Ашгийн хойноос зарим хумуус хэтэрхий улайраад ганга овсийг хуугаар нь ширдэг хуулах мэт ундэстэй нь хамж зулгаагаад авсан байсан Тийм олзворлолтыг дэмжмээргуй л байгаа юм даа
Зочин (202.21.118.26) 2016-10-18 13:19:56
Хэрэглэхэд сайн талыг нь бичихдээ хэтрүүлэн хэрэглэвэл ямар гаж нөлөөтэй гэдгийг нь бас бичиж өгөх нь зөв байхаа Миний сонссоноор их уувал элэг жижгэрдэг гэж байсан
Зочин (202.9.41.39) 2016-09-02 00:21:51
Хаана хандах вэ Ямар ганга хэрэглэх вэ Ийм бэлдмэл байдаг юмуу эсвэл гадуур байгаа ганга хандалж чанаад ууж болох юм уу
Mongol (98.169.135.123) 2016-08-07 12:59:15
Arhinii durshliig buuruulahad Yamar hemjeetei hir hugatsaatai uguh ve
maral erdene (202.21.116.250) 2016-08-06 17:57:53
ta bvhendee ene uduriin mend dandaa goy yum tawdagt bayarlallaa ajiliin amjilt hvsie
Зочин (103.229.121.18) 2016-08-06 17:10:44
Хаанаас авч болох вэ Хаана хандах вэ Хэмжээ дор яаж тааруулах вэ
(202.179.31.42) 2016-08-03 19:20:33
zah deer zardag gangiig uuj bhuu
zochin (27.123.214.120) 2015-09-04 09:29:04
Jiremsen hun huuhed hereglej boloh uu
zochin (103.26.194.129) 2015-09-02 21:37:14
urgamliin xarshiltai xun xereglej bolox yy