Хуульч М.Ичинноров гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэнэ
Өнөөдөр Мэдээлэл технологийн үндэсний паркад Хүний эрхийн хуульч М.Ичинноров 20 настай Цэдэн- Иш бүсгүйн хэрэг болон гэр бүлийн хүчирхийллийн талаар мэдээлэл хийлээ. Тэрээр энэ хэргийн өмгөөлөгчөөр ажиллах бөгөөд баг бүрдүүлэн гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тэмцэх юм.

Тэрээр гэр бүлийн хүчирхийлэлийн хуулийг шинэчлэх, хэрэгжүүлдэг механизмтай болгох, ГБХ- ийн хуулийг хэрэгжүүлэх, эдийн засгийн баталгааг бий болгож өгөхөд нөлөөлж, гэр бүлийн хохирогчдын туслалцаа үзүүлдэг хоргодох байрыг олноор барьж байгуулах, хүчирхийлэлгүй зан суртахуунтай нийгэм, соёл боловсролын тогтолцоог бий болгохын төлөө ажиллана гэдгээ хэлсэн юм.

Нийгэмд гэр бүлийн хүчирхийлэл бүх давхаргад байдаг бөгөөд давхарга дээшлэх тусмаа далд нууц байдаг. Нөхрийнхөө нэр төр, албан тушаалыг хамгаалж үлдэхийн тулд эмэгтэйчүүд хүчирхийллийг нуусаар байна. Гэхдээ даравч далдайна гэгчээр гэр бүлийн хүчирхийлэлээс үүссэн гэмт хэргүүд гарсаар. Үүний нэгэн тод жишээ бол 20 настай Цэдэн-Иш бүсгүйн хэрэг юм.

Өндөр хөгжилтэй орнуудад ялангуяа Америкт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хүнд ёс суртахууны сургалтанд суух шийтгэж өгдөг. Харин Монголд захиргааны арга хэмжээ авдаг. Торгууль төлөх, хорих гэх мэт. Энэ нь эргээд эмэгтэйчүүд дээр өс хөнзөн болж ирдэг бөгөөд заримдаа эмэгтэйчүүд өөрсдөө тэр торгуулыг төлөх хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл цагдаад өгсөн биш дахин хохирол амсдаг.

Тиймээс "Бид том давалгаа үүсгэж ажиллах хэрэгтэй. Магадгүй цаг хугацаа их зарцуулагдах байх. Гэхдээ шат дараатайгаар хийх болно" гэж тэрээр хэлсэн юм. Ирэх бямба гаригт хохирогчийн аав ээжтэй нь очиж уулзах аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.