Францын “Paris Premiеre” телевизээс супер модель Кейт Моссийн 40 насны ойгоор нь гэнэтийн бэлэг барина

Их Британийн супер модель Кейт Мосс энэ сарын 16-нд 40 насны ойгоо тэмдэглэх юм. Нэрт модель бүсгүйд Францын “Paris Premiеre” телевизээс онцгой бэлэг барихаар болжээ. Телевизийн хамт олон Кейт Моссын тухай баримтат кино хийж байгаа гэнэ. “Paris Premiеre” телевизээр энэ ням гарагт “Looking for Kate” нэртэй баримтат кино гарах юм байна.



Уг кинонд Кейт Моссын 25 жилийн моделийн карьерийн явцад хамтран ажилласан зурагчид, дизайнерууд оролцжээ. Дашрамд дурдахад “Looking for Kate” киноны найруулагч хэлэхдээ Кейт Моссын амьдралдаа хэвлэлд шуугиан тарьж байсан хэсгүүдийг ч мөн кинонд оруулжээ.

Т.Болор
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.