Мисс Н.Ану ”Miss International 2013” олон улсын тэмцээнд нь амжилттай оролцож байна
Энэ сарын 7-17-ны хооронд Японы Окинаво хотноо
зохион байгуулагдаж байгаа "Miss International 2013" дэлхийн гоо бүсгүй
шалгаруулах олон улсын тэмцээн “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану амжилттай оролцож байна. Тус тэмцээнд
дэлхийн өнцөг булан бүрээс нийт 81 мисс бүсгүйчүүд өрсөлдөж байна.

“Мисс Монголиа 2013” наадам энэ жил 10 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдсан. Монгол орны өнцөг булан бүрээс гоо бүсгүйгээ шалгаруулсан энэ наадамд нийтдээ 70 гаруй бүсгүйчүүд оролцсон юм. Энэхүү тэмцээний тэргүүн миссийн титмийн эзнээр “Монгол модель” агентлагийн загвар өмсөгч Намшир овогтой Ану тодорсон билээ.

"Miss Mongolia-2013" тэмцээний ялагч Н.Ану нь “Говь” компанийн нүүр царай болж дэлхийд алдартай брэнд бүтээгдэхүүнийг нь сурталчлах болсон төдийгүй загварын тайзнаа чамгүй олон амжилтуудыг гаргаад байгаа билээ.

Эх орноо төлөөлөн "Miss International 2013" тэмцээнд оролцож буй мисс Н.Анудаа уншигч бүсгүйчүүдийнхээ өмнөөс амжилт хүсье!

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.