Бэлгийн хоёрдогч хөрөлт

Бид урьд нь сексийн анхдагч хөрөлтийн тухай зөвлөгөө өгсөн билээ. Тэгвэл өнөөдөр хоёрдогч хөрөлтийн талаар зөвлөгөө хүргэж байна. Урьд нь секс хийхдээ дур ханадаг байсан ч одоо тавьж чадахгүй, секс хийх сонирхолгүй болсон эмэгтэйчүүд үүнд хамааралтай юм.

Бэлгийн хоёрдогч хөрөлт үүсэх шалтгаан:

1. Хүүхэд төрүүлсний дараа гэнэт дур ханахаа больдог. Энэ нь тухайн эмэгтэйн бие махбодь, сэтгэл санаа болон гормоны үйл ажиллагааны хувьд гэнэтийн өөрчлөлт орсонтой холбоотой байдаг. Мөн хөхүүл үед сексийн сонирхолгүй болдог. Энэ нь хөхөнд сүү оруулах лактотронний гормон ихээр ялгарснаас бусад гормонуудад хориг тавих, үйл ажиллагааг дарангуйлахтай холбоотой аж. 



2. Кесерова сечение /хийсвэр/ хагалгааны дараа үед умайн сорвижилт шархны эдгэрэлт наалдац зэргээс болж сексийн идэвхи буурах тал ажиглагддаг.

3. Анхны нөхөртэйгээ сексийн идэвхи, секс зохицол таарч, тохирч  байсан эмэгтэйчүүд салаад өөр хүнтэй гэр бүл болсноор сексийн таарамж тохирохгүй бол хоёрдогч хөрөлт мөн ажиглагддаг.


4. Сэтгэл санааны гэнэтийн цочролд орох ойр дотны хүн нь нас барах, хүнд өвдөх зэргээс болж сексийн сонирхол буурах, гэр бүлийн таагүй харилцаа үүсч нөхөр нь архичин болох дарамт учруулах, зодох, доромжлох зэргээс болж сэтгэл хөрснөөс хоёрдогч бэлгийн хөрөлт ихэр ажиглагддаг.



5. Ахимаг насны эмэгтэйчүүдэд цэвэршилт явагдсанаас гормоны өөрчлөлтөнд орж үтрээний чийглэг байдал алдагдах, үтрээний хуурайшилт явагдах булчингийн сунамхай чанар алдагдах үүнээс үүдээд өвдөлт, зовиур таагүй мэдрэмж төрөх хуурайшиж загатнах зэрэг шинж тэмдэг үзэгдсэнээс хоёрдогч бэлгийн хөрөлт гарч ирдэг.

... Бүсгүй та нөхөртөө дур ханаж байна хэмээн худал хэлж байгаа юм биш биз...


Уншигч бүсгүй та бэлгийн амьдралтай холбоотой шийдэж чадахгүй ямар нэгэн асуудал байгаа бол info@emegteichuud.mn хаягаар мэйл явуулна уу. Бид сексологич А. Тодоо эмчээс тодруулан нийтлэх болно. Бүсгүй таны сексийн амьдралд амжилт хүсье.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.