Анх удаа Энэтхэг бүсгүй эрчүүдэд зориулсан сэтгүүлийн нүүрийг чимжээ

Болливудын од, дуучин, загвар өмсөгч Шерлин Чопрагийн зураг "PlayBoy" сэтгүүлийн нүүрэнд гарах гэнэ. Эрчүүдэд зориулсан тус сэтгүүлд энэтхэг бүсгүйн зураг гарах болсон нь анхны тохиолдол болох юм хэмээн "The Daily Mail"-д онцолжээ.



28 настай Чопра урьд нь Хью Хефнерийн эрхлэн гаргадаг сэтгүүлд зургаа авахуулж байсан нь томоохон туршлага болж байгаагаа онцолжээ. Мөн тэрбээр "PlayBoy" сэтгүүлд зургаа авахуулах нь амьдрал болон уран бүтээлийн амжилтад тохиосон хамгийн сэтгэлд хоногшсон агшин болно" гэжээ.



Гэхдээ тэрбээр нүцгэн зураг авахуулахад хялбар байгаагүйг онцолсон байна. Харин жүжигчнийхээ эл үйлдлийг Энэтхэгийн оршин суугчид таагүй хүлээн авч байгаа аж. Түүнийг тачаангуй биш эсрэгээр хүн зугтмаар бүсгүй хэмээн шүүмжилсэн хүн ч байгаа. "PlayBoy"-ийн Чопрагийн нүцгэн зургийг тавьсан дугаар ирэх арваннэгдүгээр сард гарах юм байна.










Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.